Нэг хэвийн дүр төрхөөс үзэгчид уйдсан байна. Урлагийнхан ч өөрсдөө бүрмөсөн уйджээ. Энэ зун хөдөө орон нутгаар улс төрчдийн сонгуулийн шоуны ажилд дайчлагдаж, дээр нь хурим найрын урилгад дарагдаад нэлээд завгүй явсан урлагийнхан санхүүгийн хувьд харьцангуй дээрдсэн бололтой. Учир нь дуу бичлэг, клипний студи, продакшныхан өнөөдөр амьсгаа авах завгүй ажиллаж эхэллээ. Тун удахгүй тэднийг өндөр үнэ ханшаар уралдуулж мэдэх өвлийн сезон ч үүнд ихээхэн нөлөөтэй. Ерөнхийдөө дүр төрх, уран бүтээлийн сонголтоо эрс өөрчилж эхэлсэн эмэгтэй дуучид цахиур хагалахын дээр шинэ залуу охид хөвгүүдийн хамтлаг, дуучид ч шоу ертөнцөд “өнгөлөх” байр суурьтай байна.
Киви хамтлагийн Ука. “Киви” хамтлаг тарж бутарна гэсэн дуулиан энэ зуны зохиомол, “хоцрогдсон” дуулиан байлаа. Уг нь шаргал үст Ука бие даасан уран бүтээл хийнэ гэдэг өөрөө маш том сюрприз учраас дээрх “оролдлого” илүүц юм. Хамтлагийн ахлагч Укагийн шинэ уран бүтээл тун амжилттай явна. Тэрээр ая зохиогч, аранжировшик Оки, “New Star” студийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байгаа. Хамраа өндөрсгөж, Францад стиль имижээ өөрчилсөн гэх тэрээр шинэ цомгийн уран бүтээлдээ “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандахтай хүртэл хоршиж чаджээ.
Дуучин Ч.Ану. Дуучин Ч.Ану энэ зун Мянганы сорилтын сангийн ажлаар бүх аймгийг тойрсон. Энэ сан Ч.Ануд хамтлаг дуучдаас хамгийн өндөр үнэ төлсөн байна.
“Сүү” ХК-ний нүүр царай болсон явдал “Мөрөөдлийн” зайрмагны борлуулалтыг үнэмлэхүй өсгөсөн гэдэг. Тийм учраас тус компани Ч.Анутай ойрын хэдэн жилүүдэд хамтран ажиллах хүсэлтэйгээ амласан байна. Бизнесийн ажлуудаа хамтран ажиллагсдадаа даалгаж, зөвхөн уран бүтээлд өөрийгөө зориулна гэх болсон түүнээс “юу ч гарч магадгүй” гэдэгтэй рок попын хуучцуул хүртэл аль хэдийнэ эвлэрчихсэн. Ч.Ану “би одоо л тогтож байна” гэж ам алдсан байналээ. Тэр магадгүй. “Crush bash” хамтлаг... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )