Тачаангуй бүсгүйчүүд яг ижил асуултад өөр өөрийнхөөрөө хариуллаа

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 22

Гадаад өнгө төрх, олон сайхан уран бүтээлээрээ олонд хүлээн зөвшөөрөгдөж, өөрсдийн шинэ ертөнцийг урлагийн тэнгэрт тунхаглаж чадсан охидын хамтлагууд бол “Киви”  болон “Гурван охин”. Тус хоёр хамтлагийн гишүүн Намуунаа болоод Ану нарын яг ижил асуултад өөр өөрийнхөөрөө хэрхэн хариулсаныг сонирхуулъя. 

 Залуусыг   байлдан дагуулж буй охидын хамтлагт дуулж байгаагаараа бахархдаг уу?

   Намуунаа: Өөрөөрөө бахархаж байсангүй. Харин өдий зэргийн амжилттай яваа хамтлагийн гишүүд болон сайн продюссерээрээ бахархаж явдаг. 

  Ану: Хүн өөрийнхөө хийж буй ажлаар бахархаж, түүндээ сэтгэл ханамжтай байж чадвал аз жаргалтай амьдарч байна гэсэн үг. Тиймээс би хийж байгаа ажилдаа дуртай, сэтгэл хангалуун явдаг. Хамгийн гол нь зорилгодоо үнэнч байх нь чухал.

 Хэдий сайхан ч энэ адармаатай урлагийн ертөнцөөс чухам юуг олж авсан бэ?

  Намуунаа: Би нэгдүгээр ангиасаа л Хөгжим бүжгийн сургуульд сураад, дараа нь СУИС-ийг дүүргэсэн. Ингээд бодохоор урлаг миний амьдралын салшгүй нэг хэсэг. Багаасаа төгөлдөр хуурын ангид сурч хөгжмийн гайхамшгийг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг болсон. Тэгэхээр урлагаас би олон зүйлийг авсан, бас сурсан гэж болно. Наад зах нь аливаа зүйлийг үнэн сэтгэлээсээ хийж, хөдөлмөр, хичээл зүтгэлийг сурчихаад түүнийхээ үр дүнг харахад сайхан байдаг. Урлагийн амьдралд зургаан настай байхдаа орсон би ачаалал дааж сурсан. Ер нь урлагаас олж авсан гэхээсээ сурсан зүйл олон бий.

  Ану: Олон зүйлийг олж авсан. Сэтгэлийн тэнхээ, хүсэл тэмүүлэл, зорилго гээд л. Бусад хүмүүс юу гэх нь хамаагүй, хамгийн гол нь би өөрийнхөө бодолд үнэнч, зоригтой байж чаддаг болсон шүү.

  Хэдийгээр "Киви" болон "Гурван охин" хамтлагийн охидыг найзууд гэдэг ч  уран бүтээлийн далдхан өрсөлдөгчид мөн үү?

 Намуунаа: ... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top