470 сая төгрөгийн хэрэгтэй Ж.Ганхуяг өдийг хүртэл засаг даргын суудалдаа шигдсээр байх уу

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 22

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай холбоотой хэргүүд мандаж эхэллээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэдэг үндэслэлээр АТГ-аас шалгаж эхлээд байгаа. Эх сурвалжийн хэлж байгаагаар тэрбээр дүүрэгт хуваарилсан төсвийн мөнгө, бусдаас авсан хахууль зэрэг нийт 470 сая төгрөгийг хувьдаа завшсан гэнэ. Харин Авлигатай тэмцэх газраас “Хэргийн мөрдөн байцаалт ид үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг хариулт хэвлэлийхэнд өгсөн. 
Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш хэд хэдэн удаа мэдүүлэг өгчээ. Гэхдээ тэрээр өөрийнхөө энэхүү бульхайтай, албан тушаалаа ашиглан мөнгө завшсан хэргээ зөвтгөх гэж улайран зүтгэсээр байгаа аж.  
Монгол Улсын арван хэдэн хуулийг зүйл заалтаар нь зөрчсөн, тэр нь баримтаар нотлогдсон... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top