Макс Молл худалдааны төвийнхөн 20 сая төгрөг асрамжийн хүүхдүүдэд хандивлав

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 23

Монголын топ компаниудын нэг Макс групп нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын хувьд  улс орны ирээдүй хойч үе болсон хүүхдүүд тэр дундаа асран хүмүүжүүлэх төвийн өнчин, эмзэг бүлгийн 40 хүүхдэд тус бүр нь 500 мянган төгрөгийн мөнгөн хадгаламж нээж өглөө.

Макс групп нь өнгөрөгч наймдугаар сарын 4-нд Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт дэлхийн стандартын дөрвөн одтой "Ramada" олон улсын сүлжээ зочид буудал болон Макс Молл худалдааныг төвийг нээн амжилттай ажиллаж байна. Нээлтийн үйл ажиллагаанаас орсон анхны орлого болох 20 сая төгрөгөөрөө ийнхүү асрамжийн төвийн хүүхдүүдэд хадгаламж нээж өгч буйгаа өнөөдөр гардуулан өглөө.

Монгол Улсын хүүхдийн асран хүмүүжүүлэх төвд эцэг эхээсээ өнчрөн үлдсэн, эмзэг бүлгийн 3-18 насны 300 орчим хүүхэд амьдарч сурч байна. Эдгээр хүүхдүүдийн ахлах бүлгийн 40 хүүхдийг сонгон авч хадгаламжтай болгож байгаа юм. Ингэснээр ажил амьдралын гараагаа эхлэх хүүхдүүдэд тус нэмэр болно. Мөн цаашдаа сурч боловсроход нь дэмжлэг болно гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top