Намрын налгар өдрүүд үргэлжилж, шинэ ургацын дээж бялхаж буй энэ үед манай ярилцлагын зочноор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле уригдлаа. Хөдөө хөхөрч, гадаа гандахаас халширдаггүй, ямар ч ажлыг нугалж чаддаг Эрхэм сайд Увс аймгийн зүгт хөлгийн жолоо залах гэж байхад нь амжиж ярилцлагаа хийсэн билээ. “Эрчүүдийн” гэгддэг салбарын “Анхны эмэгтэй сайд”-ын ярианд анхаарлаа хандуулна уу.
-Үр тариа 30 хувь, төмс 56,6 хувь, хүнсний ногоо 68,2 хувь гэсэн дүнтэйгээр ургац хураалт явагдаж байна
-Намрын ид ажлын үеэр цаг зав гаргасанд баярлалаа. Ургац хураалтын ажлын явц ямар байна вэ?
-Ургацын урьдчилсан балансаар 427 мянган тонн үр тариа, үүнээс 419,1 мянган тонн буудай, 174,3 мянган тонн төмс, 90,5 мянган тонн хүнсний ногоо, 8,9 мянган тонн тосны ургамал, 23,4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авахаар тогтоогдсон байгаа. Өнөөдрийн үдээс өмнөх мэдээгээр үр тарианы 73,9 мянган га талбайг ангилан хадаж, 32,1 мянган га-г цайруулан, 57,6 мянган га талбайг шууд хураан нийт 89,7 мянган га талбайгаас 133,7 мянган тонн үр тариа хураан аваад байна. Мөн төмс 8,2 мянган га талбайгаас 106,2 мянган тонн, хүнсний ногоо 4,9 мянган га талбайгаас 62,9 мянган тонн, тэжээлийн таримал 2,9 мянган га талбайгаас 9,4 мянган тонн ургац тус тус хураагаад байна. Одоогийн байдлаар үр тариа 30 хувь, төмс 56,6 хувь, хүнсний ногоо 68,2 хувь гэсэн дүнтэйгээр ургац хураалт явагдаж байна.
ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДЭД 20ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖ БАЙГАА
- Ургац хураалтын үед төмс, хүнсний ногооны зоорь, үр тарианы агуулахын хүрэлцээ муу байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар яамнаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Хүнсний буудайны нөөц бүрдүүлэх, хадгалах технологийг сайжруулах зорилгоор... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...
Сэтгэгдэл ( 0 )