Урьд шөнө орсон бороо үргэлжилж цас болж хувирсан нь нийслэл төдийгүй хөдөө орон нутгийнханд өвөл цаг айсуйг мэдрүүллээ. Тэр дундаа Дархан Сэлэнгийн нутгаар их хэмжээний цас орж цасан шуурга болсноос 2-3 өндөр хүчдлийн шугам унасан байна. Дархан хотын сургууль, цэцэрлэг, эмнэлэгүүд тог цахилгаангүй болжээ. Тэр дундаа ШТС-ууд ажиллахгүй байгаа тул машинууд бензингүй болж урт дараалал үүсээд байгаа юм байна. Дархан Сэлэнгийн нутгаар 20-25 см зузаантай цас орсоноос зам хаагдан хот руу машин оруулахгүй цасанд хаагдаад байна.
Б.Эрдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )