Айл гэрийн чимэг болсон хүүхдүүд аав ээждээ л хамгаас хөөрхөн харагддаг. Үүнтэй адил айл гэрийн тулгуур баганууд нэг нэгэндээ хамгаас сайхан харагддаг ажээ. Ёстой л “Сайхныг чинь харангуутаа дурласан юм ” гэж дуунд гардаг шиг амьдрал дээр нэгнээ “сурталчилж” хань ижлээрээ бахархдаг хосууд цөөнгүй. Урлагийнхан бол бүүр ч нэгнээ магтдаг гэж байгаа. Ямар сайндаа магтах гэсэн биш онигоо болсон түүх бий.
Манай урдаа барьдаг хөгжмийн найруулагч Аранзааг дуучин Болормаагийн нөхөр гэдгийг мэдэхгүй хүн үгүй биз. Эхнэрийнхээ уян бие, уран хоолойг шүтэж явдаг тэрээр ханийнх нь хувьд бахархахын хажуугаар бусдад эхнэрээ магтдаг. Хааяа арай л дэндүү магтдаг гэж найзууд нь ярилцах юм билээ. Ямар сайндаа л “Маргааш бүхэн шинэ” клипний зураг авалтанд бэлдэж байхад Аранзаа их сэтгэл гарган өөрийн биеэр ирсэн байна. Эхнэрээ ирээгүйг мэдсэн Аранзаа зураг авалтын багийнханд сэмээрхэн “Манай Болороо тураад сайхан болсон”. Юун Шакира. Та нар л харин клипийг нь Шакирагийн клипээс илүү хийгээрэй” гэж хэлж бөөн инээдэм болсон гэдэг.
О.Сайнтуяа.
Сэтгэгдэл ( 0 )