Жүжигчин Баатархүү архичны дүр сайн бүтээдэг нь бага настай нь холбоотой

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 29

Хошин урлагийн жүжигчин Б.Баатархүүг  сүүлийн үед  архи уугаад явж байна гэсэн мэдээлэл гарсныг тэрээр үгүйсгэлээ. Харин  өөртэй нь ижил хорт хавдар тусчихаад шаналж яваа 4-5 мянган хүнд утсаар зөвлөгөө өгч өвчнөө ялахад нь чадлынхаа хэрээр тусалж яваа юм байна.  Уран бүтээлчийн хувьд тэрээр ихэвчлэн архичны дүр бүтээдэг. Хөдөөгүүр тоглолтоор явж байхад нь зарим нэг хүмүүс “Чи согтуу явна уу, эрүүл явна уу. Одоо нэг архичин болоод үзүүлчих” гэх тохиолдол бишгүй л тааралддаг аж. Өнөөгийн нийгэмд айлын нэг архичин байгаа нь ч нууц биш. Тийм ч учраас Баатархүүг согтуу хүний дүр бүтээхийг харсан хүмүүс ”Чи одоо өөрийгөө хар. Ямар байна” хэмээн харьцуулах эцэг эхчүүд ч цөөнгүй байдаг гэх юм билээ. Архичны дүрийг гайгүй сайн бүтээдэг нь жүжигчний маань бага настай нь холбоотой ажээ. Түүний хүүхэд нас Бага тойруу дахь Банкны 84 гэдэг байранд өнгөрсөн бөгөөд хажууханд нь алдарт архины дөрөвдүгээр дэлгүүр байжээ. Дэлгүүр дээр цугласан олон архичин атамануудын зодоон нүдээн, дээрэм зэргийг багаасаа харж ,сонсож өссөн болохоор архичны дүр бүтээхэд их ойрхон байдаг гэсэн шүү.

М.Гэрэлцэцэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top