Агаарын бохирдлын улмаас өнөө үед хүчилтөрөгчийн дутагдалд орж, үүнээс улбаалан үүсэх биеийн эсэргүүцэл сулрахаас авахуулаад амь насанд ч халтай өвчин эмгэг ихэсч байгаа нь түгшүүр төрүүлэх боллоо.
Үүний нотолгоо хангалттай олон. Хүн хэдий чинээ их хүчилтөрөгчийг өөртөө авч чадна, тэр хэрээр биеийн эрчим хүчний “үйлдвэрлэл” төдий чинээ нэмэгдэж байдаг. Хүн хоол хүнсгүйгээр хэдэн долоо хоног, усгүйгээр хэдэн өдрийг тэсч өнгөрөөж чадах бол, харин хүчилтөрөгчгүйгээр ердөө хэдхэн минут л байж чадна. Учир нь хүний амьдралын бүх эрчим хүчний 90 хувь нь хүчилтөрөгчийн зайлшгүй оролцоотойгоор боловсорч байдаг. Ердийн, эрүүл хүн амьсгалын замаар өөрт зайлшгүй хэрэгцээтэй хүчилтөрөгчийг төдийлөн хангалттай авч чаддаггүй гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Энэ нь нэг талаас агаарын бохирдлын улмаас хүчилтөрөгчийн хэмжээ багассантай холбоотой.
Агаар дахь хүчилтөрөгчийн дутагдал нь бидний амсч буй хүчилтөрөгчийн өлсгөлөнгийн цорын ганц шалтгаан биш. Бидний идэж уудаг хүнсний бүтээгдэхүүний чанар, орц, найрлагаас ихээхэн шалтгаалдаг. Тухайлбал, өөх тос, уураг ихтэй хүнсэнд хүчилтөрөгчийн эзлэх хувь маш бага. Эдгээр бүтээгдэхүүн нь хүчилтөрөгчөөр ядмаг хэрнээ бие махбодид шингэж, эрчим хүч гаргахын тулд нөөц эрчим хүчнээс дайчлахыг“шаарддаг”. Ийм хүчилтөрөгч “нэхдэг” хүнсний бүтээгдэхүүнд нарийн ширхэгтэй элсэн чихэр, цагаан гурил, архи дарс, кофеин агуулсан кола, кофе гэх мэтийн ундааны төрлүүд орно. Эдгээр хүнс бие махбодид боловсрохын тулд маш их эрчим хүчийг шаарддагбайна.
Олонхи эрдэмтэн өнөөдөр хүний бие махбодь байнга хүчилтөрөгчийн өндөр хангамжийг үгүйлж байдаг бөгөөд үргэлж хүчилтөрөгчөөр дутаж явах нь тухайн мөчид хаана хүчилтөрөгч нэн хэрэгцээтэй байна, тийш нь эн тэргүүнд хуваарилж байхыг бие махбодид “албаддаг” гэдэгт санал нэгдээд байгаа билээ.
Өдгөө сульдаа, ядаргаа, биеийн дархлааны сулрал, халдварт өвчнөөс хамгаалах эсэргүүцлийн бууралт, эрт хөгшрөлт, үе мөч, зүрх судасны өвчнүүд, ой санамжийн алдагдал зэрэг маш олон өвчин хүчилтөрөгчийн байнгын дутагдал “өлсгөлөнгийн” нэг илрэл гэдгийг хэдийнээ нотолсон асуудал. Уламжлалт эх үүсвэр болсон агаар, ус, хүнс нь бидний бие махбодь, эрүүл мэндийг зайлшгүй хэрэгцээт хүчилтөрөгчөөр хангаж чадахгүй болжээ. Ийм нөхцөлд өөрсдийгөө хүчилтөрөгчийн “өлсгөлөнд" нэрвэгдүүлдэггүй юмаа гэхэд зохих хэмжээгээр хангахын тулд хүчилтөрөгчийн коктейль, ундаа, хүчилтөрөгчөөр баяжуулсан хүнсний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй юм.
Хүчилтөрөгчийн коктейлийг дутуу үнэлэх нь түүний ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүйтэй холбоотой.
Тэгвэл ийм ундаа хүний бие махбодид ямар ач тустай вэ?
-Эсийн түвшинд хүчилтөрөгчийн хэрэглээ нэмэгдэнэ.
-Биеийн эрчим хүч эрс нэмэгдэнэ.
-Дархлал сайжирна.
-Анхаарал төвлөрөл, ой тогтоолт сайжирна.
-Мэдрэлийн систем тайвширна.
-Халдварт өвчний голомтыг устгахад эрчим хүчээ зарцуулах биш, бие мах бодод амьдралын чухал үүргээ гүйцэтгэхэд нь хүчилтөрөгчийг зарцуулах боломжолгоно.
-Элдэв өвчин үүсгэгч нянгууд, мөөгөнцөр, шимэгчдийг түргэн зуур маш үр дүнтэй устгана.
-Аминдэм, эрдэс бодис бусад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зэрэг тэжээллэг бодисуудын шингэцийг сайжруулна.
-Бие махбодиос элдэв хорт бодисуудыг гадагшлуулах үйл явцыг хурдасгана.
-Шархны эдгэрлийг 50 хувиар түргэсгэж, биеийн хүч тамирыг сэргээнэ.
-Зүрх судасны болон амьсгалын замын олон өвчнийг анагаахад гол хүчин зүйл болдог.
Эх сурвалж:Амралтын шуудан
Сэтгэгдэл ( 0 )