XXI зууны шилдэг ололтууд

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 27

“Large Hadron Collider” хэмээх дэлхийн хамгийн том хурдасгуурыг эрдэмтэд бvтээсэн билээ. Бодисыг эгэл бөөмийн түвшинд урвалд оруулдаг эл аварга төхөөрөмжийг бvтээсэн нь шинжлэх ухааны олон салбарын цаашдын хөгжилд том алхам болоод буй. 27 км урт, 175 метр өргөн цилиндр хэлбэртэй хурдасгуурыг олон арван жилийн судалгааны дараа бvтээсэн юм. Энэ мэт шинэлэг бvтээл дээр тулгуурлан гайхалтай нээлт хийгдсэн бөгөөд тэдгээрээс танилцуулъя.

Усыг тvлш болгон хувиргана
“Nanosolar”, “Solyndra” зэрэг компанийн эрдэмтэд нарны эрчим хvчийг ашиглан уснаас тvлш гаргаж авах аргыг олжээ. Нарны эрчим хvчийг био тvлш болгодог ургамлын амьдралыг зохиомлоор бvрдvvлдэг төхөөрөмж бvтээсэн байна. Төхөөрөмж нарны туяа, сери хэмээх металл исэл, ус ашиглан нvvрстөрөгчийн исэл, устөрөгч бий болгодог. Сери халсан vедээ хvчилтөрөгчийг гаргаж, хөрөхдөө хvчилтөрөгчийг нэгтгэж авна. Устөрөгч, нvvрстөрөгчийн ислийг хамтад нь шатдаг хийг vйлдвэрлэхэд хэрэглэдэг байна. 

Гэнэтийн азгvйтлээс сэргийлнэ
Хамгийн сvvлийн vеийн “супер компьютер”-ууд ганцхан секундэд 10-ын 15 зэрэгт vйлдэл хийж чадна. Энэ нь олон сая задаргаатай бодлогоос зєв хариуг олж чадна гэсэн vг. Тvvнчлэн судалгаа шинжилгээнд ч туйлын тустай. Хэмжээлшгvй их мэдээллийн сан агуулах боломжтой “супер компьютер”-т аль нэг хvний өдөр тутмын амьдралаас эхлээд зан чанар, гадаад төрх гээд бvхий л мэдээллийг оруулснаар ойрын ирээдvйд юу тохиолдож болохыг зөгнөх юм байна.

 

Германд ХДХВ -г эмчилж эхлэв
ХДХВ буюу хvний дархлал хомсдлын вирусын эсрэг дархлаатай хvмvvсийг ашиглан эрдэмтэд эл өвчнөөс бусдыг аврах хоёр аргыг нээжээ. Эхний аргыг Берлиний доктор Геро Гюттер ХДХВ болон цус багадалттай эрэгтэйд ХДХВ-гийн вирусын эсрэг дархлаатай хvнээс чөмөг шилжvvлэн суулгах аргаар эмчилсэн байна. Тухайн өвчтөн нэг эмчилгээгээр хоёр өвчнөөс ангижирчээ. Харин хоёр дахь аргыг Г.Гюттер өвчтөний дархлалын системийг цацрагт туяа, эм ашиглан устгаад өмнөхөөс илvv сайн дархлаа тогтоох замаар шийджээ.

Харь гарагийнхан байдгийг бас нэгэн баримтаар батлав
2011 он астробиологи (сансрын амьд организм судлах ухаан)-д маш ололттой жил болж байна. Дэлхийгээс томгvй олон арван гариг манай нарны аймгийн гадна байдаг бөгөөд тэдгээрийн нэгэнд амьдрал байх боломжтой гэнэ. Учир нь харь гарагийн харагдах байдал, нарны систем, температур дэлхийнхтэй тун төстэй. Францын одон орончид IRAM хэмээх радио дуран авайгаар дээрх гарагаас глюколалдехид хэмээх сахарын молекул илрvvлжээ. Эл молекул амьдрал vvсэхэд хамгийн голлох vvрэгтэй оролцдог рибонуклеины хvчил агуулдаг байна.

Ангаагаас мөс олжээ
“Феникс” хэмээх газардагч төхөөрөмж Ангараг гарагийн тойрог замд долоон cap ажилласны дараа тус гарагийн гадаргуу дээр амжилттай буужээ. Үүнээс хоёр өдрийн дараа буюу өнгөрөгч тавдугаар сарын 31-нд газардагч төхөөрөмжийн дор байрлах камераар гялалзсан нэг зvйлийг олжээ. Хайгуулын ажлын багийн ахлагч Питер Смит аппаратад суурилуулсан газрын тэсрэх бөмбөгийг ашиглан хөрсний өнгөн хэсгийг дэлбэлжээ. Ингэж газрын гадарга дор хадгалагдсан мөсийг илрvvлсэн байна. Мөс нь Ангараг гарагт амьдрал байх боломжтой байгалийн хамгийн таатай олдворын нэг аж. Эрдэмтэд хэд хэдэн зураг харьцуулан vзсэний дараа зургадугаар сарын 19-нд Ангараг дээрээс мөс олсон тухайгаа нийтэд зарлажээ. Энэ нь өнөө ч хамгийн чухал нээлтэд тооцогдож байна. Уг судалгаан дээр vндэслэн улаан нvдэн гарагийн уур амьсгал өөрчлөгдөхөөс гадна агаарын даралттайг тогтоосон байна.

Мөсний зураг авснаас дөрвөн өдрийн дараа зураг авахад мөс хайлсан байжээ. Магадгvй улаан нvдэн гараг найрсаг бус уур амьсгалтай байж болох юм. Гэхдээ мөс байна гэдэг хайгуулчдын анхны баг очиход хангалттай шалтгаан юм.

Өвчтөний гол эсээс шинэ эрхтэн ургуулдаг болов
Насанд хvрсэн хvний гол эсэд эрхтэн ургуулахад хэрэгтэй бvхий л нэгдэл байдаг. Vvнийг олон жилийн өмнө олж нээсэн Харвардын их сургуулийн Анагаах ухааны факультетийн эрдэмтэд сvvлийн 20 гаруй жилийг эрхтэн ургуулах аргыг тайлахад зориулжээ.

Vр дvнд нь эдгэрдэггvй өвчнөөр өвчилсөн эрхтнийг ургуулдаг болов. Ингэснээр өвчтөн донор хvлээж хугацаа алдахгvй, дархлалын системээс шалтгаалан эрхтэн таарахгvй зэрэг бэрхшээлээс ангижирч байна. Эрдэмтэд сvрьеэгээр удаан өвдсөн 30 настай эмэгтэйн гол эсээс мөгөөрсөн хоолой ургуулсан нь шинэ эрхтэн ургуулсан анхны тохиолдол болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top