Японы Засгийн газраас дэд бүтэц, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, үйлдвэр аж ахуйн газрын сэргээн босголтын зардлыг оруулаад одоогоор 198-309 тэрбум долларын хохирол учирсан гэж Японы “Kyodo News” агентлаг өчигдөр зарлалаа. Засгийн газрын гаргасан тооцоонд газар хөдлөлтөөс үүдсэн цунамигийн хохирол болон дотоодын нийт бүтээгдэхүүн, аж үйлдвэр, худалдааны бууралтаас амсах алдагдал ороогүй юм байна. Дэлхийн банк даваа гарагт нийтлүүлсэн тооцоондоо Японд учирсан хохирлыг 122-235 тэрбум доллар гэсэн юм. Ингэснээр Японы эдийн засгийн дундаж өсөлт 0.5 хувиар буурна гэнэ. Энэ удаагийн газар хөдлөлт, цунамид амь үрэгдсэн, сураггүй болсон хүний тоо 20 мянгаас даваад байгаа юм байна.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )