ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр 2026 оны долоодугаар сарын 26. Энэ өдрөөс хойш он дуустал 158 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань өглөөн наран 05 цаг 21 минутад мандан, үдшийн наран 20 цаг 37 минутад жаргана. Улаанбаатар хотод өдөртөө үүлэрхэг 33 хэмийн дулаан байх тул эрхэм уншигч та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Куба улсад Үндэсний хувьсгалын өдөр, Либери болон Мальдив улсад тусгаар тогтнолын өдөр тохиож байна. Энэ өдөр АНУ-ын 4 дэх дэд ерөнхийлөгч Жорж Клинтон, Английн эдийн засагч Альфред Маршалл, Швейцарийн анагаахын эрдэмтэн Карл Юнг, Америкийн нэрт найруулагч Стенли Кубрик, Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватра, Английн жүжигчин Жейсон Стейтэм, Английн жүжигчин Кейт Бекинсейл, Их Британийн Ерөнхий сайд асан Лиз Трасс, Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Жасинда Ардерн, Францын хөлбөмбөгч Гаел Клиши, Шинэ Зеландын жүжигчин Томасин Маккензи нар мэндэлжээ.

Энэ өдөр түүхийн хуудаснаа:

1745 оны энэ өдөр Английн Гилдфорд хотноо эмэгтэйчүүдийн крикетийн анхны бүртгэлтэй тэмцээн болжээ.

1778 оны энэ өдөр Христ итгэгчид Крымээс дүрвэж эхлэв.

1847 оны энэ өдөр Либери улс АНУ-аас тусгаар тогтнолоо зарлав. Их Британи болон Франц улс Либерийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болжээ.

1891 оны энэ өдөр Франц улс Таити арлыг өөртөө нэгтгэв.

1936 оны энэ өдөр Испанийн иргэний дайнд Франциско Франкогийн дэглэмийг дэмжиж Герман, Итали улсууд дайнд орохоор шийджээ.

1941 оны энэ өдөр Францын Индохятад буюу одоогийн Вьетнам, Лаос зэрэг улсыг багтаасан газар нутгйиг Япончууд эзэлсний хариуд АНУ зэрэг холбоотны улсууд Японы бүх хөрөнгийг царцааж, газрын тос тээвэрлэлтийг зогсоожээ.

1945 оны энэ өдөр Их Британийн сонгуульд Хөдөлмөрийн нам ялалт байгуулж, Уинстон Черчиль огцрохоор болжээ.

1945 оны энэ өдөр Германы Потсдам хотноо Нацистын Герман бууж өгөх гэрээнд гарын үсэг зурав.

1953 оны энэ өдөр Куба улсад Фидель Кастрогийн удирдсан хувьсгал дэгдэв.

1963 оны энэ өдөр Югославын Скопье хотод газар хөдөлж, 1100 орчим хүн амиа алджээ.

1971 оны энэ өдөр Аполло 15 хөлөг амжилттай хөөрч, саран дээр анх удаа өөрөө явагч хэрэгсэл ашиглажээ.

1989 оны энэ өдөр АНУ-ын Холбооны шүүх Корнеллийн их сургуулийн оюутан бага Роберт Т.Моррист нийтийн сүлжээнд вирус тараасан хэрэгт буруутай гэж үзжээ. Холбооны хуулийн практикт энэ зүйлчлэлээр ял сонссон анхны хүн нь тэр болсон юм.

2016 оны энэ өдөр Японы Канагава мужийн Сагамихара хотод олныг хутгалсан хэрэг гарч, 19 хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top