Канадад ажиллаж амьдрах, суралцах гэсэн монголчууд Бээжин хот дахь тус улсын Элчин сайдын яаманд бичиг баримтаа өгөх шаардлагатай болдог. Ингэхийн тулд урд хөршийг зорьж хэдэн хоногоор хүлээж зардал чирэгдэл гардаг байсан. Тэгвэл энэ бэрхшээл үгүй болж Канад улсад зорчих визийн мэдүүлгийг эх орондоо өгөх боломжтой боллоо. Визийн мэдүүлэг хүлээн авах төвийн нээлт Улаанбаатар хотноо 3-р сарын 23 нд болсон юм. Манай хоёр орны иргэд харилцан зорчих эрэлт, хүсэлтийг харгалзан нээж буй энэхүү төв визийн мэдүүлэг хүлээн авахаас гадна тус улсад зорчиход бүрдүүлэх шаардлагатай материалын талаар мэдээлэл өгөх ажээ.
“Зууны мэдээ” сониноос. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )