Манай Монголд ирэхээрээ охидоор минь наадаж, мөнгөөрөө “зодож” байдаг солонгосчууд болон хятадуудад өөрсдийн гэсэн нэгэн зовлон бий болоод удаж байна. Энэ бол тэдний үр сад амьдрах чадваргүй, нялцгай биетнүүд болж өсч, өндийсөн явдал.
Хятадын “нэг гэр бүл-нэг хүүхэд” хэмээх зартай бодлогын ачаар өт хорхой шиг үржээд байсан хүнийх нь өсөлт тооны хувьд саарсан ч ноцтой аюулын дохио нь хангинасан хэвээрээ ажээ.
Хятадын гол үндэстэн гэгддэг хан үндэстнүүд улсынхаа нийт хүн амын 95 орчим хувийг эзэлдэг. Энэ үндэстэн нэг л хүүхэдтэй байх эрхтэй. Өөрөөр хэлбэл, нэг тэрбум аль хэдийнэ давсан хан үндэстэн айл ердөө л нэг хүүхэдтэй байх тул түүнийгээ тэргүүндээ тахиж, туг хиар шиг “намируулах” нь их. Гэхдээ дандаа эрхлүүлэхээс гадна бас ганц үр удмаасаа хэт ихийг шаардах, бүх хичээлдээ онц сурч, удмаа таслахгүй байх зэрэг маш олон үүрэг даалгаврыг түүнийхээ нуруун дээр үүрүүлдэг байна.
Гэтэл багаасаа өвөө эмээ, эцэг эхийнхээ алган дээр бөмбөрч өссөн айлын ганц хүү, удам залгах хүүхэд нь хэт бэлэнчилж амьдрах сонирхолтой болчихож. Тэд хажуу айлын хүүхдээс гар утсаараа юм уу эсвэл өмсч зүүснээрээ дутуу байхыг тэвчиж чадалгүй амиа хорлох явдал их болжээ. Бага насандаа нэрээ бүтэн дуудаж чадахаа больтлоо эрхэлсэн хүүхэд энгийн амьдрал дээр гараад хэрхэн мөнгө олж, ажил хийхээ мэдэхгүй, улмаар үүндээ гутарч, амиа егүүтгэснээр асуудлаас гарах “амархан” арга олдог гэнэ.
Солонгост яг үүнтэй адил. Хэдийгээр тэнд айлд нэг хүүхэд гэсэн норм байхгүй ч тэд дугах гачих зүйлгүй өссөн хүүхэд нас шиг амьдралыг сэтгэж, насан туршдаа бэлэн юман дээр өнхөрч байх хүсэл нь нэг өдөр үгүй болоход хана мөргөж, амьдралын хаалгаар хурдхан гарахын түүс болдог гэнэ. Тиймээс ч сүүлийн үед Солонгост баригдаж буй өндөр барилгуудын цонхыг жижигхэн хийх болсон аж. Учир нь том цонхоор том ирээдүй хүлээгээд жижиг зүйл дээр унасан хүүхдүүд нь үсэрч үрэгдэх нь хэрээс хэтэрчээ.
Гэр бүл салалт, евчин зовлон, уйлаан майлаанаар дүүрсэн Солонгосын олон ангит киног байнга үзсэнээр монголчууд юу ч хожихгүй, юу ч ухаарахгүй гэдгээ мэддэг ч шимтэн сонирхож, ирээдүй нь тэнэгэрч буй улсын их үйл лайг өөр дээрээ хураахыг хүсээд байх шиг.
Хятад, солонгосууд дэлхийн өнцөг булан бүрт өт хорхой шиг шигдэж, үргэлж замбараагүй завхай явдлаараа зард гарч явдаг гэдгийг олон улс оронд ойлгож, аль хэдийнэ тэдний ирээдүйн нялцгай, биетнүүдийн зовлонг дуулж мэджээ.
Солонгос бүсгүйнхээ инжийг дийлэхгүй хөдөөний ядуу солонгос эр манай Монголын хацар гоо охидоос шилж аваад, ногооныхоо талбайн манаачаар насан туршид нь томилдгийг мэдсээр байж тийш гүйсээр, тэмүүлсээр буй Монголын ирээдүй тэдгээр нялцгай биетнүүдээс ч илүү эмгэнэлтэй байнам бус уу.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: "Өөр мэдээ" сонин
Сэтгэгдэл ( 0 )