Жил бүр Британийн “Хүүхдийг аваръя” байгууллагаас “Дэлхийн ээжүүд” хэмээх илтгэлийг гаргадаг. Энэ удаад Норвеги улс эхчүүдэд хамгийн ээлтэй улсаар тодорчээ. Харин одоо та бүхэндээ эхчүүд болон хүүхдэд хамгийн халгаатай орнуудыг танилцуулъя.
1. Афганистан. Дайн самуун, хар тамхины гэмт хэргээсээ огт салж чадаагүй байгаа энэ улсад төрөлтийн байдал 1000-д 38,11 хувьтай байгаа гэнэ. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 45. хүүхдийн эндэгдлээрээ дэлхийд тавд орж байгаа аж
2. Нигери. Бэлгийн замын халдварт өвчнөөрөө дэлхийд гуравт бичигдэнэ. Төрөлт 1000 хүнд 36,07 хувь. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 48. шинээр төрж байгаа хүүхэд болгонд эмнэлэгийн анхны тусламж хүрч чаддаггүй.
3. Гвиней-Биссау. Дундаж наслалт мөн 48. Төрөлт 1000-д 35,56%. Залуусын 40% нь бичиг үсэг тайлагдсан. Гвиней-Биссаугийн ихэнх охид 13-тайдаа нөхөрт гардаг.
4. Йемен. Төрөлт 1000-д 34,37%. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 65. Найман нас хүрсэн охид нөхөрт гарах нь элбэг. Эрчүүдийнх нь 80% нь бичиг үсэгтэй. Бүсгүйчүүдийн 30 % бичиж чаддаг байна
5. Чад. Төрөлт 1000-д 40,12. эхчүүдийн 10% хувь нь төрөлтийн анхны тусламж авахгүй энддэг. Дундаж наслалт 49
6. Конго. Эмэгтэйчүүдийн төрөлтөөрөө дэлхийд долоод ордог. Дундаж наслалт 57. Бэлгийн хүчирхийлэл их. 1998-2004 онд 40.000 гаруй насанд хүрээгүй охид, бүсгүйчүүд хүчирхийлэлд өртсөн байдаг. Төрөлт 1000-д 42,26.
7. Эритрей. Конго шиг эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл өндөр. Дундаж наслалт 64. төрөлт 1000-д 33,48.
8. Мали. 2010 онд төрөлтийн түвшингөөрөө дэлхийд 3-т бичигдсэн. 1000-д 51,08. харин хүүхдийн эндэгдлээрээ дэлхийд дөрөвт бичигдэнэ. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 50.
9. Судан. Хүн амынх нь 42% нь ундны усны гачигдалд байдаг. Хүүхнүүдийнх нь 50% нь бичиг үсэгтэй. Эхийн эндэглээрээ хамгийн дээгүүрт орох улсын нэг. Дундаж наслалт 53. төрөлт 1000-д 36,58.
10. Төв Афик. Шинээр төрөх хүүхдийн 10% нь энддэг. 2002-2003 оны иргэний дайны үеэр хүчирхийлэл дээд цэгтээ хүрч байсан. Төрөлт 1000-д 36,79. дундаж наслалт 51.
Сэтгэгдэл ( 0 )