Цэргийн алба сайн дураараа хаадаг 10 улс

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 10

Гэхдээ сүүлийн таван жилд л эдгээр улсад цэргийн салбартаа ийм өөрчлөлтийг зоригтой хийснийг дурьджээ. 

1. Македони /2006 оноос/
Югославийн бүгд найрамдах улсыг тарсаны дараа 1992 онд өөрийн цэрэг армитай болсон. Том биш харин мэргэшсэн армитай байхыг эрхэмлэдэг.


2. Черногори /2006/

Черногори нь тусгаар тогтнолоо зарласнаас хойш цэргийн алба заавал хаах ёстой гэсэн тогтолцоог халсан. Арми нь хуурай замын, эргийн хамгаалалтын, агаарын хүчний гэсэн гурван хэсэгт хуваагдана. Нэг ч нисэх онгоцгүй зөвхөн нисдэг тэрэгтэй.

 
3. Марокко /2006/

20 нас хүрсэн л бол сайн дураараа хүссэн иргэн болгон алба хааж болно. Эхний гэрээт жил нь 1,5. Армийн бие бүрэлдэхүүний тоо 266.000.


4. Румын /2006/

Варшавын гэрээний дагуу батлан хамгаалах хүчээ бүрдүүлж байсан. 

5. Латви /2007/

18 нас хүрсэн л бол сайн дураараа армид алба хааж болно. Хилийн хамгаалалтанд нь гэхэд л 9000 алба хаагч хүчин зүтгэдэг.

6. Хорвати /2008/

Мөн л 18-аас дээш насны иргэн сайн дураараа алба хаадаг. Хөрш орнуудаа бодвол Хорватын арми харьцангуй том. 25.000 хүнтэйгээс 2500 нь тэнгисийн цэрэг, 1500 нь байлдааны нисгэгч.

 

7. Болгар /2007/

Нисгэгч болон тэнгисийн цэргээ мэргэжлийн болгосон. 2007 оноос сайн дурынхан армид есөн сар алба хаадаг болжээ.

 

8. Литв /2007/

Литв 2009 оноос армиа бүрэн мэргэжлийн болгох зорилт тавьж эхэлсэн. Өдгөө армийн бүрэлдэхүүнийх нь тоо 9000. Гэхдээ сайн дурын бэлтгэл хүчний 6000 хүнийг энэ тоонд оруулаагүй аж.

 

9. Польш /2010/

Варшавын гэрээ хүчингүй болсоноос хойш армийн хүчээ тав дахин багасгасан. 2004 оноос армийг мэргэшсэн болгох зорилт тавиад байгаа. 


10. Швед /2010/

Энэ бол иргэдээ цэрэгт албан татаж оролцуулах шийдвэрийг цуцалсан хамгийн сүүлийн оронд тооцогдоод байгаа улс. XX зууны эхнээс тус улсад “Нэг швед-нэг винтов-нэг дуу хоолой” гэсэн уриа хүчтэй нөлөөлж ирсэн. Өдгөө Швед нь 25.000 хүний бүрэлдэхүүнтэй армитай. Хамгийн орчин үеийн зэр зэвсэг, техник тоноглолтой дээр нь мэргэшсэн.

 

Бэлтгэсэн Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top