1823 онд акулын гэдэснээс хоёр хонь, далайн гахай, далайн хав гарчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 03 сарын 18

Британийн The Times сэтгvvл акулын гэдэснээс гарсан хамгийн сонирхолтой эд зvйлийг нэрлэжээ.

 

01 Хоёр хонь, хурганы толгой, хєл, адууны хєл /гуя/, далайн гахай, хэд хэдэн далайн хавны зулзага. Энэ бол 1823 онд далайчдын барьсан аварга загасны гэдэснээс гарсан зvйлсийн жагсаалт.    

 

02. Тэгвэл дараагийн амжилтын эзэн болсон акулын гэдсэнд зургаан футын урттай их бууны гол тємєр байсан нь тухайн vед олныг алмайруулж орхижээ. Загасчдын vзэж байгаагаар тэр араатан далайн гvнд живсэн нэгнийг авч явсан ачааных нь хамт залгисан бололтой.

 

03. “-Тэр араатны аманд зургаан эгнээ хурц шvд байсан гээд бод доо. Дээд талаар нь гурван эгнээ соёонууд… Тvvний ходоодноос vхээд нэг их удаагvй байгаа хvний цогцос гарсан. Бараг шинэ шахуу гуталтай, торгон цамцтай, мєнгєн товчтой хvрэм гээд нэлээн гайгvй хувцастай эрэгтэй байсан” хэмээн нэгэн загасчин 1856 онд Шинэ Орлеанд нийтлэл гаргасан байдаг.

 

04. 1862 онд Ютландын нэгэн хєлєг онгоцны машинист Тейтийн хайртай галуу ор сураггvй алга болжээ. Гэтэл тэрээр уг галууны хєлєнд хайртдаа бичсэн хамгийн нандин захиагаа уяад далайн нєгєє эрэг рvv нисгэжээ. Гэтэл хэсэг хугацааны дараа загасчин тvvнд уг захидлыг нь илгээсэн байв. Учир нь тэр галууг нисэж явахад нь акул залгисан бол далайчид араатанг агнаснаар тэр эрхэм захиа эзэндээ эргэн очжээ.

 

05. Хоёр ч хvний євдєгєєрєє тасарсан гуталтай хєл 1887 онд Фиумед “баривчлагдсан” араатны гэдэснээс гарсан ажээ. Тэр хєлний эзэд азаар амьд байсан бєгєєд нэг эрхэм нь бvр vхэн vхэтлээ тасархай хєлєє гэртээ хадгалж байсан гэдэг.

 

06. Гэтэл 1922 онд аварга акулын гэдэснээс амьд яст мэлхий гарсан байна. Тэр азтай амьтаныг тэр даруйд нь Нью-Йоркийн Аквариум тєвд хvргэж шокноос гарган эмчилгээ хийжээ. Тэр аврагдсан. Одоо ч гэсэн амьдарч байгаа гэнэ.

 

07. 1935 онд Сиднейн нэгэн аквариумаас акулыг барьж гаргаж ирэхэд тvvний аманд шивээс бvхий хvний тасархай гар байсан аж. Гэтэл тэр гар нь тухайн vед бусдад хорлогдон далайд шидvvлсэн цагдаагийн ажилтан Жэймс Смитийнх болох нь тогтоогджээ.

 

08. 1922 онд нэгэн акулаас The Times сонины тухайн оны хамгийн сvvлийн шинэ дугаар бvрэн бvтнээрээ гарч иржээ. Бvр хуудсыг нь эргvvлэн уншиж болж байв.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top