Далайн ус дулаарснаас өмнөд туйлын мөс хайлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 29


Дулаан усны урсгал өмнөд туйлын мөсийг хайлуулахад нөлөөлж байгааг  эрдэмтэд  шинэ судалгаагаар баталжээ.  Жил болгон Антарктидын баруун хэсгээс  долоон метр урт  бүхий мөсний хэлтэрхий салж оддог болжээ. Туйлын мөс  ийнхүү урсаж далайд очиж хайлахдаа усны түвшинг байнга нэмэгдүүлсээр байгаа  ажээ.  Үүнийг өмнө нь хүмүүсийн үйл ажиллагаанаас үүссэн  дулаан болон агаарын дулаантай холбож судалж байсан боловч энэ шинэ судалгаа усны дулаан урсгалтай холбоотойг гаргаж ирэв.

Английн Антарктидын судалгааны мөсөн гол судлагч Хамиш Притчард:

-Сансраас авсан зургууд мөсний давхарга агшиж байгаад олон зүйл нөлөөлж байгааг нарийвчлан харуулсан. Мөсний хорин давхаргыг ажиглахад  дороосоо хайлж байлаа. Салхинд чиг нь өөрчлөгдсөн усны урсгал мөсөн давхаргыг чиглэн ирж доогуур нь ордог.  Харин салхины чиглэл өөрчлөгдөхөд озоны давхарга, хүмүүсийн үүсгэсэн хүлэмжийн хий зэрэг цаг агаарын өөрчлөлтүүд нөлөөлж байгаа гэлээ.

Дулаан усанд  дороосоо идэгдсэн мөс нимгэрсээр цасан ба мөсөн гол болж урсахдаа далай тэнгисийн усны түвшинг эрс нэмэгдүүлэх ажээ.  Антарктидын баруун эргийн мөс ийм маягаар хайлж дуусвал  далайн түвшин гурван метрээр дээшилнэ гэж эрдэмтэд тооцоолж байна.  Харин хайлах хугацааг нь зуун ч хүрэхгүй хэдэн арван жил үргэлжлэх байх гэж тэд таамаглажээ.

 Үндэсний цас болон мөсний мэдээллийн төвийн мэргэжилтэн Тэд Скамбос хэлэхдээ “Энэ судалгаа нь  Антарктидын мөсний хайлалтын тухай эрдэмтдийн ойлголтод  өөрчлөлт орууллаа” гэсэн юм.  Тэрээр тивүүдийг тойрон эргэлдэх усны дулаан урсгалыг “салхи улам цааш түлхэх бий вий дээ” хэмээн санаа зовж байгаагаа илэрхийллээ.

Дээрх судалгаа энэ долоо хоногт  “ Начэ” (Nature) сэтгүүлд хэвлэгдэн гарчээ.  

“Ассошэйтэд Пресс” агентлагийн мэдээгээр бэлтгэв

 М.Туяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top