Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа ОХУ-ын Төмөр замын нийгэмлэгтэй удаа дараа хэлэлцээр хийж, нууц гэрээ байгуулсан хэмээн мэдээлсэн. Харин Х.Баттулга тийм зүйл болоогүй хэмээн мэдэгдэж, тэд хэвлэлээр багагүй дуулиан тарьсан билээ. Энэ маргааныг өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцсэн байна. Улмаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн Х.Баттулгыг гүтгэсэн гэж үзжээ.
Манай улсын хувьд гүтгэх гэдэг нь хүний нэр төрд халдсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 110 /доромжлох/ болон 111-д /гүтгэх/ заасны дагуу хариуцлага хүлээнэ.
110 дугаар зүйл нь Доромжлох, |
110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. |
|
111 дүгээр зүйл нь Гүтгэх |
|
111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. |
|
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. |
|
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ |
|
111.3.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. |
Манай улсын хувьд асуудлыг дээрх хуулийн дагуу шийдэхийн зэрэгцээ ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдсан байна, тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ уучлалт гуйхыг шүүхээс шийдвэрлэдэг ажээ.
А.Баярмаа
110 дугаар зүйл нь Доромжлох, |
110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. |
|
111 дүгээр зүйл нь Гүтгэх |
|
111.1.Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. |
|
111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. |
|
/Энэ хэсэгт 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ |
|
111.3.Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. |
Манай улсын хувьд асуудлыг дээрх хуулийн дагуу асуудлыг шийдэхийн зэрэгцээ ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд халдсан байна, тэр хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ уучлалт гуйхыг шүүхээс шийдвэрлэдэг ажээ.
Сэтгэгдэл ( 0 )