Ард түмний олонхийн саналаар өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа өндөрлөж байна. Итгэл сэтгэлээ өгч сонгосон 76 гишүүнээс олон нийт юу хийсэн тухай нь асуух, дахин итгэл хүлээлгэх, эсэхээ шийдэх хариуцлагатай цаг үе ирээд байна гэсэн үг. Монгол Улс парламентын засаглалтай, энэ ч утгаараа УИХ-аас гарах шийдвэрээс улс орны хөгжил, хүн ардын амьдрал ахуй үлэмж хэмжээгээр шалтгаалдаг билээ. Дөрвөн жилийн хугацаанд энэ парламент юу хийв, намуудын амлалт төрийн бодлого болон хэрхэн хэрэгжив гэдэг талаар эргэцүүлэхийг зорив. Одоогийн УИХ-ын олонхийг Ардын нам, цеөнхийг АН бүрдүүлж байгааг надаар хэлүүлэх юун. УИХ- аас гарсан улс төрийн томоохон шийдвэр бол яах аргагүй УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчлэлт байлаа. Удтал дуншсан уг шинэчлэлийг хийх гэж УИХ-ын намын бүлгүүд, гишүүд ч багагүй маргаж мэтгэсэн. Үр дүнд нь дараагийн парламентийг бүлдүүлэх гишүүдээ цоо шинэ тогтолцоо, хариуцлага өндөр хуулиар бүрдүүлэх болсон нь энэ УИХ-ын түүх гавьяа. Сонгуулийн хуулийн шинэчлэлт гэдэг улс орны хөгжил, хүн ардын амьдрал ахуй, цаашлаад ардчиллын ололт амжилтад нэн чухал асуудал билээ.
Сонгуулийн хуулийг батлах явцад багагүй шүүмжлэл. эсэргүүцэлтэй тулгарсан ч эцсийн дүндээ тэд чадсан. Үүнийх нь төлөө бүрэн эрхийн хугацаагаа үдэж буй эрхэм гишүүдэд баяр хүргэе. УИХ сонгуулийн шинэчлэл хийж чадсан учраас энэ удаагийн сонгууль улс төрийн намуудыг төлөвшүүлэхэдтомоохон алхам болно. Монголчууд түүхэндээ анх удаа холимог тогголцоогоор санал
... УИХ-ын дараагийн томоохон хийсэн ажил бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэнд бий. Удаан хугацаанд эцэс төгсгөлгүй маргаан дагуулж, улстөрийн талаас ч гарах гарцгүй шахам “давтуулж” байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан нь Монголыг дэлхийн тавцнаа гаргах үйл хэрэг болсон юм. Газрын баялгаар дэлхийд толгой цохих орны тоонд орлоо гээд түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах ухаан, сүйхээгүй бол хэрхэх билээ. Оюутолгойн гэрээг “асуудалтай” хэмээн өнөөдөр ч маргаан, шүүмжлэл, үгүйсгэл хөвөрсөөр байна. Зарим улс төрийн хүчний хувьд энэ нь сонгуулийн хөзөр болж байгаа ч гэрээг баталсан нь өөрөө үр дүн юм. Үүний үр дүнд Монголын эдийн засаг түүхэнд байгаагүйгээр буюу 17 хувиар өсөөд байна. Монголыг сонирхох дэлхийн хандлага эрс нэмэгдэж, манай компаниуд дэлхийн зах зээлд гарч эхлэв.
өгөх гэж буй нь үүнтэй холбоотой билээ. Түүнчлэн сонгууль бүрээр давтагддаг булхай, луйврын асуудал бараг л гарахгүйн баталгаа нь шинэ хуулийн заалтууд болж байгаа юм. Түүнчлэн энэ УИХ мөн л удтал дуншсан Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг батлан гаргаж, сонгуулийн хуулиар эмэггэйчүүдийн квотыг 20 хувиас доошгүй байхаар зааж өгсөн. Ингэснээр ирэх парламент бодлогын хувьд ч, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн харьцааны хувьд ч өнгө алаглахаар болов. Нийгмийн аль ч давхаргад хүйсийн тэгш байдлыг хуульчилж өгсөн нь нийгмийн хөгжлийн ирээдүйд чиглэсэн нэн чухал алхам болсон билээ. УИХ-ын дараагийн томоохон хийсэн ажил бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийсэнд бий. Удаан хугацаанд эцэс төгсгөлгүй маргаан дагуулж, улс төрийн талаас ч гарах гарцгүй шахам “давтуулж” байсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталсан нь Монголыг дэлхийн тавцнаа гаргах үйл хэрэг болсон юм. Газрын баялгаар дэлхийд толгой цохих орны тоонд орлоо гээд түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах ухаан, сүйхээгүй бол хэрхэх билээ. Оюутолгойн гэрээг “асуудалтай” хэмээн өнөөдөр ч маргаан, шүүмжлэл, үгүйсгэл хөвөрсөөр байна. Зарим улс төрийн хүчний хувьд энэ нь сонгуулийн хөзөр болж байгаа ч гэрээг баталсан нь өөрөө үр дүн юм. Үүний үр дүнд Монголын эдийн засаг түүхэнд байгаагүйгээр буюу 17 хувиар өсөөд байна. Монголыг сонирхох дэлхийн хандлага эрс нэмэгдэж, манай компаниуд дэлхийн зах зээлд гарч эхлэв. Гадаад, дотоод дахь нааштай хандлагын ачаар монголчуудын орлого өсөх, амьдрал сайжрах эх суурь тавигдсаар байна. Дэлхийн улс орнуудаас Монгол Улс дундаж орлоготой орны тоонд багтаж чадсан нь ядуугийн ангиллаас салж буйн дохио юм. УИХ-ын баталсан томоохон нэг хөтөлбөр бол иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр юм. Мэдээж энэ хөтөлбөр Засгийн газрын санаачлагаар батлагдсан. Орчин цагийн хоттой болох гэж үймсэн цагаас эхлээд өнөөдрийг хүрэхэд барилга орон сууцны салбарт багагүй бэрхшээл тулгарч байсан нь үнэн. Ялангуяа 1990-ээд оноос хойш улс төржүүлсэн байдлаар явж ирсэн орон сууцжуулах хөтөлбөр энэ удаагийн парламентад л “амь орж”, урагшаа хөдөлсөн гэхэд хэтийдэхгүй. Үүнийг энэ удаагийн УИХ зорьж байж, зориглон баталсан юм. Өнөөдөр олны нэрлэж заншсанаар “квотын” хэмээх орон сууцанд олон айл өрх аз жаргалтай амьдарч байгаа нь энэ парламентын буян гэхээс өөр арга алга. Орон сууц барина гэдэг өдөр бүр талх үйлдвэрлэхтэй адилгүй учраас төр, засгийн тоймтой том шийдвэр зайлшгүй хэрэггэй байлаа. Ийм шийдвэр гаргаж, үр дүнд нь айлууд амар амгалан, улс хот цэвэр цэмцгэр, ая тухтай байх орчин бүрдэх эхлэл тавигдсанаараа онцлог юм. Эдгээрээс гадна томоохон, дэлхийн хэмжээний гэж болохоор хөтөлбөр бол Даланзадгад, Сайншанд, Чойбалсан чиглэлийн өргөн царигийн төмөр замын ажил юм. Энэ асуудлыг хэдхэн хоногийн өмнө шийдвэрлэсэн нь бас л түүхэнд тэмдэглэх нэг томоохон үйл явдал. Шинээр тавигдах төмөр замыг 2.5 жилийн хугацаанд барьж дуусгана гэдгээ салбарынх нь сайд хэлсэн билээ. Энэ нь Засгийн газар, УИХ-ын байр суурь гэдгийг уншигч та юу эс андах билээ. Энэ мэт дурдаад байх зүйл зөндөө бий ч алдаа оноог нь сонгогч олон дүгнэх байх. Аливаа нэг зүйл “хөдөлж”, урагшилж байж гэмээнэ сая сайн муугаар хэлүүлдэг. Юу ч хийхгүй хүнийг хэн сайн, муугаар хэлэх билээ. Хэрвээ Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлаагүй бол Монгол Улсын эдийн засаг 17 хувь хүртлээ өсөхгүй байлаа. Нөгөө талаар хэрвээ Оюутолгойн гэрээг батлаагүй бол эдийн засаг ингэж өсөхгүй, мөн өдгөөгийн УИХ- ын гишүүд зарим нөхдөд чичлүүлэхгүй байлаа. Иргэдийн ирээдүйдээ итгэх итгэл ч сэргэхгүй л байв. Үүнийг дагалдсан нийгмийн олон асуудал шийдэгдэхгүй байв. Энэ мэтээр Д.Дэмбэрэл даргатай парламентын оноо нь алдаанаасаа хавьгүй их байна. Д.Дэмбэрэл гэснээс Монголын ардчилсан парламентын түүхэнд дөрвөн жил тоггвортой ажиллаж, ангийнхаа нөхдөөс “алтан” үнэлгээ авч буй нь Д.Дэмбэрэл дарга болж байгаа нь бас л тэмдэглүүштэй хэрэг билээ. Товчхондоо энэ удаагийн парламентын бодлого, хөтөлбөр, зорилт бүхэн нь ирээдүйн олон амжилтыг далласан гэхэд болно. Цалин тэтгэвэр, зам гүүрийн асуудал, хүнд өгөх мөнгө... гээд шийдэж болох бүхнийг шийдсэн нь энэ УИХ-ын гавьяа мөн. Ард түмэн мэдэх байх аа, түүхэнд тэмдэглэхээр олон хөтөлбөрүүдийг хөдөлгөж чаджээ. Өөрөөр хэлбэл, Их хурал ирээдүйд итгэх итгэлийг сэргээсэн сэтгэлийн дуудлагатай шийдвэрүүд олон гаргажээ. Үүнийх нь төлөө УИХ-ын гишүүддээ дахин баяр хүргэх нь зүйтэй.С.Баяр
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )