Намын нүүр царай болж жагсаалтыг хэн тэргүүлэх вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 27


УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид энэ долоо хоногт албан ёсоор тодорхой болно.

Хуулиар заасан хугацаа нь ийм юм. Тэгэхээр өмнө нь таамаглаж бас горьдож байсан бүхэнд эцсийн цэг хатгаж таарна. Намаасаа нэр дэвших эрх авсан нь баярлаж, эс авсан нь гомдож сүйхээтэй нэг нь өөр боломжийн эрэлд гарах биз.

Энэ удаагийн сонгууль шинэ хууль, шинэ хувилбараар явна гэдгээрээ нэр дэвшигчдийн хувьд ч, сонгогчдын хувьд ч онцлогтой. Өнгөрсөн оны сүүлээр батлагдаж энэ оны эхний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн УИХ-ын сонгуулийн шинэ хуулиар сонгогчид тойрогт нэр дэвшсэн хэн нэгэнд санал өгөхөөс гадна намын жагсаалт харж тухайн намд бас санал хайрлах учиртай. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн хуулийн 27.1-д зааснаар сонгогчид нам, эвслээс нэр дэвшүүлсэн 76-гаас олонгүй хүний 48-ыг нь сонгуулийн 26 тойргоос сонгоно.

Харин үлдэх 28 нь нам, эвслийн сонгогчдоос авсан саналын хувиар тооцогдон урьдчилж гаргасан жагсаалтаар сонгогдоно гэсэн үг. Нэгэнт хосолсон хувилбараар санал өгөх учраас сонгогч хоёр саналын хуудас бөглөнө гэдэг нь дээрх заалтын дагуу юм. Нэг нь тойрогт  нэр дэвшигчдийг, нөгөөх нь нам, эвслийн нэрийг жагсаасан ийм хоёр хуудас авч бөглөснөөр саналаа өгсөнд тооцогдоно. Тойрогт нэр дэвшигчдээс сонголтоо яаж хийх нь ойлгомжтой. Сүүлийн хэдэн сонгуулийн турш санал өгч ирсэн тэр л зарчмаараа явна. Харин намын нэр дугуйлах гэдэг дээр асуудал үүсч магадгүй гэсэн болгоомжлол олон хүнд байна. Хэдийгээр намын босгыг таван хувь хэмээн харьцангуй багаар тогтоосон гэж буй боловч пропорционалын том тойрогт нийт сонгогчдын таван хувь гэдэг тийм ч амархан зулгаачих санаи биш. Улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргасан дүнгээр 1,8 сая хүн сонгуульд оролцох ёстой гэсэн. Тэгэхээр СЕХ-ноос батламж гардсан улс төрийн 11 нам, хоёр эвслийн давах ёстой таван хувь* гэдэг нь үндсэндээ 90 мянга гаруй хүний санал гэсэн үг. Өөрөөр хэлбэл, дор хаяж ийм тооны хүнд намынх нь нэрийг дугуйлуулах хэмжээний итгэл үнэмшил төрүүлэх хэрэгтэй болж буй юм. Энэ бол хамгийн доод хэмжээ. Үүнээс дээш тооны сонгогчийг өөртөө татаж байж өнөөх намын жагсаалтаар нэр дэвших 28-аас хэд нь парламентын босго алхах вэ гэдэг тодорхой болох юм. Тиймээс улс төрийн намууд намын  нүүр царай болон сонгогчдод итгэл үнэмшил төрүүлэх том лидерүүдийнхээ нэрийг зоосон жагсаалтад нэлээд ач холбогдол өгч байгаа. Гэхдээ мэдээж бүхаэд нь биш. Уг жагсаалтыг хэн тэргүүлэх, хэнийг багтаах вэ гэдэг дээр урьдчилсан байдлаар сонголт хийсэн гэж буй ч эцэслээд шийдчихээгүй. Наашаа цаашаа гэх юм аль аль намд байгаа гэнэ. Наашаа цаашаа гэх юм аль аль намд байгаа гэнэ.

               ЛИДЕРҮҮД ЧИХЭЛДСЭН АРДЫН НАМЫН ЖАГСААЛТ 

МАН, АН гэсэн том намуудын хувьд толгойлуулах лидерийн эрэлд хатаж, 28 нэр дэвшигчээ гүйцээх гэж ядрах зовлон байхгүй.  Харин ч яаж багтаах вэ гэдэг дээр бөөн “зодоон” болж байгаа. Нэр дэвших, гишүүн болохоор горилогчдын хувьд ч тэр. Намын  жагсаалтад эхний аравт багтах боломжтой л санагдвал богинохон ч хамаагүй уяаны үзүүрээс атгах нь тэдний гол зорилго болж байгаа. Мэдээж энэ хоёрын аль аль нь жагсааатынхаа 28-ыг бүгдийг нь парламентад оруулна гэж үгүй учраас эхэнд л бичигдэхгүй бол шаанс байхгүй нь ойлгомжтой.

Аль ч намын хувьд жагсаалтыг намын  дарга нь тэргүүлнэ. Араас нь намд төдийгүй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүдээс гадна намд байгуулсан гавьяагаа үнэлүүлэх зиндааны улс төрчөө жагсааж таарна. МАН, АН-ьш хувьд сонгогчдын дор хаяж 30 хувийн саналыг тус бүртээ элбэгхэн авчих цээжний тооцоо хийлээ гэж бодоход ч жагсаалтын эхний аравт багтсан нөхөд л хүссэндээ хүрч, тэнгэрийн умдаг атгана.

Одоогоор дуулдаж сонсогдож байгаагаар МАН жагсаалтынхаа эхний арвыг

С.Батболд

У.Хүрэлсүх

М.Энхболд

Ө.Энхтүвшин

С.Баяр

ДЛүндэжанцан

Ц.Нямдорж

Н.Багабанди

Я.Содбаатар

Ю.Ц.Сүхбаатар

гэсэн дарааллаар эрэмбэлж магадгүй байгаа гэнэ. Хэдийгээр эцсийн байдлаар тогтсон шийдвэр биш ч өөрчлөлт орохгүй байх магадлал өндөр. Орлоо ч аравт бичигдсэн Ц.Сүхбаатарын оронд л хэн нэгнийг тавьж түүнийг байр ухрааж магадгүй. Тэгээд ч бодлогын гэж буй хүмүүсээ эхэнд жагсаасан учир араас нь хэний нэрийг бичих нь хэнд ч сонин биш. Тиймээс аз болоод ороод ирж магадгүй арын  хэсэгт одоо УИХ-д байгаа, нааш цааш савлаж яаж ч магадгүй ганц нэг хүн дээр хүүхнүүд голдуу улс төрчдийг багтаагаад цэг тавих байх. Уг нь энэ аравт У.Хүрэлсүх, М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан,

С.Баяр нарын тойрогт өрсөлдөхөд дархан ялалттай улс төрчид байгаа ч жагсаалтыг хүчтэй лидерүүдээр бүрдүүлж намын нүүр царай болгох ёстой гэдэг зарчмынхаа хувьд яалт ч үгүй орж таарч буй аж. Хэрэв жагсаалт энэ хэвээрээ батлагдвал хүүхнүүд нэлээд гомдолтой үлдэнэ. Эхний арваас хорийн дотор эрэмбэлэгдсэн ямар ч шилдэг улс төрчид боломж 50:50 хувьтай гарч буй. Тиймээс тус нам амласнаараа жагсаалтад зургаан бүсгүй оруулах учиртай ч одоо ярьж буйгаар тэднээс ганцын зэргийг арав руу багтааж магадгүй. Харин үлдсэн нь яаж ч хичээгээд 15-аас хойно л бичигдэх байх гэсэн таамаг байна.

АРДЧИЛСАННАМ ЖАГСААЛТААРАА ЕСӨН ТЭРБУМЫГБОСГОНО

АН-ын хувьд асуудал тун ч ээдрээтэй байгаа. Жагсаалтад хэнийг багтаах вэ гэдэг дээр намын даргын үзэмж ихээр нөлөөлж буй бөгөөд хувийн шапгуурыг нь хангасан нөхдөд хүрд эргүүлэх боломж гарч байна хэмээн бухимдагсад олон. Эхний аравт бүлэглэл фракц бүрээс хүн оруулна гэж зүтгэцгээж байгаагаас гадна, оруулахгүй бол гэсэн заналхийлэл өвөрлөгчид ч нэг биш бий гэнэ. Түүнээс гадна урьдчилсан байдлаар жагсаасан нэрсийг нь хараад уурлаж гоочлох улс ч арвин буй юм байх. АН-ьш Гүйцэтгэх зөвлөлийн түвшинд хийсэн жагсаалтаар

НАчтанхуяг

Д.Эрдэнэбат

П.Очирбат

Р.Гончигдорж

Ш.Түвдэндорж

З.Энхболд

Л.Гүндалай

Баабар

Д.Ганболд

Р.Бурмаа

гэсэн нэр зоожээ. Мөнгө босгоход мэргэшсэн АН-ын  дарга нэр дэвшүүлэх нэрийн дор гишүүдийнхээ халаасыг тэмтэрч, тэр хэрээр өөрийнхөө хэтэвчийг зузаалж суугаа сурагтай. Энэ сонгуулиар УИХ нэр дэвших хүсэлтэй хүмүүст 50 саяын, нийслэлд өрсөлдех бол 20 сая төгрөгийн дэнчингийн хэмжээ тогтоож чамгүй их хөрөнгө хуримтлуулж амжсан. Дэнчингийн мөнгө өгөөгүй гэдгээр баахан хүний сонгогдох эрхийг хаасан тэрбээр жагсаалтад багтах хүсэлтэй бол 250 саяын төл гэсэн хатуу шаардлага тавьжээ, Ингэж цуглуулсан мөнгөө есөн тэрбум болно хэмээн тооцоолж буй бөгөөд үүгээр. нь энэ сонгуулийг хийгээд, ирэх намрын орон нутгийн сонгуулиар ч мөнгөгүйн зовлон үзэхгүй хэмээн үлгэр ярьж суугаа аж.

Гэхдээ жагсаалтад нэр нь орсон хүмүүсээс жагсахгүй өрсөлдөнө гэж зөрүүдлэх хүн гарч байгаа сурагтай. Түүнээс гадна орж гарсан Л.Гүндалайг жагсаалтад, тэр дундаа бүр эхний аравт багтааж найрсаглалаа хэмээн намын  дарга нар руугаа хорон үг шидэж суугаа гишүүн ч бий гэнэ. Хөвсгөлд босоо гэж өөрийгөө рекламддаг хэрнээ тойргоосоо зугтаж жагсаалтад орсны учрыг намын дарга нартай л холбон тайлбарлаж байна билээ.

БҮХ ДАРГАА ЖАГСААЛТАД ЭРЭМБЭЛСЭН ИЗ-НН

Ер нь бол Монголын улс төрд МАН, АН бас бусад гэсэн намуудын хуваарилалт байдаг. Тэр дундаас ИЗ- НН өөрсдөдөө гуравдагч хүчин гэсэн гоё малгай өмсгөдөг. Харамсалтай нь салж нийлж, бутарч сарнидгаараа алдартай энэ намд гоё малгай нь томдож орхисон. Хэдийгээр сүүлийн хоёр гурван парламентад ганц нэг хүнээр суудал тасарчихалгүй яваад байгаа болохоос чанга дуугарч, чадал заан хүч үзчих бүлэгтэй болно гэдэг мөнхийн мөрөөдөл нь ирэх парламентад ч хэвээрээ л байх биз ээ. Саяхан тус намын шийдвэр гаргах түвшнийхэн хуралдаж сонгуульд нэр дэвшүулэх хүмүүсийнхээ тухай ярилцсан гэнэ, Ингэхэд гишүүд нь тойрогт өрсөлдөж суудал зулгааж магадгүй, олонд танигдсан улс төрчдөө намын нүүр царай болсон жагсаалтыг тэргүүлэх ёстой гэж үзсэн байна. Тиймээс тус намын пропорционал тойрогт санал болгох жагсаалтыг С.Оюун тэргүүлж араас нь УИХ-ын гишүүн ДЭнхбат, МҮХАҮТ- ын дарга С.Дэмбэрэл, “Шар айраг”-ийн Г.Ганхүү гэсхийгээд өндөрлөчих гээд байгаа гэнэ. Том найдвар тавьж байсан М.Зоригт нь АН-д урваж, Сүхбаатарт “суурьшсан”. Ц.Ганхуяг гэж улс төрч Элчин сайдын суудлаар мялаалгаад хилийн дээс алхсан. Тиймээс тэд энэ удаагийн сонгуульд нэг баг больё гэсэн саналыг УИХ-ын ганд бие даагч З.Алтайд тавьж буй. Гэхдээ тэр жагсаалтад орохгүй. Тойрогт үзнэ. Баянзүрхдээ Ерөнхийлөгчийн шахаа Э.Зоригтыг  чирч явах үүрэг хүлээсэн гэнэ.

Суудал авч магадгүй хүмүүсээрээ жагсаалтаа бүрдүүлсний горыг амсч ИЗ-НН энэ сонгуулиар нэг ч суудалгүй үлдэх вий дээ хэмээн ажиглагчид болгоомжилж буйгаа нуухгүй байна.

        МАХН+МҮАН-ЫН ЭВСЛИЙГ Н.ЭНХБАЯР ТЭРГҮҮЛЭХ  ХҮСЭЛТЭЙ

Монголын  улс төрийн голлох хоёр тоглогчтой эн зэрэгцэхгүй юм гэхэд “багачууд”-ын өмнө гишгэж магадгүй нь МАХН, МҮАН-ын эвсэл. Толгойлогчгүй үлдсэн энэ эвсэлд жагсаалтыг хэн тэргүүлэх вэ гэдэг том асуудал болж буй гэнэ. Н.Энхбаярыг үгүйд намын дарга гэдгээрээ МҮАН- ьш тэргүүн М.Энхсайханд энэ боломжийг өгье гэхээр МАХН-ынхан эөвшөөрөхгүй. Учир нь энэ намд УИХ-ьш гурван ч гишүүн орж ирсэн бөгөөд тэд өөрсдийгөө толгойлогч гэж харж буй нь асууддын гол юм. Гэхдээ Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нарын  хэн нь том гэдгээ ч бас хараахан шодоогүй байгаа. Дэд дарга гэдгээрээ Д.Тэрбишдагва том байж болох ч нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх улс төрч гэдэг зангарагаараа Ч.Улаан илүү байж болох талтай. Тэгээд ч Ч.Улааны рейтинг Сүхбаатарт хэн бүхнээс өндөр байгааг ашиглахгүй  өнгөрвөл энэ эвсэлд хохиролтой. Тиймээс энэ эвслийн гаргах жагсаалтыг Н.Энхбаяргүйгээр төсөөлөхөд түвэгтэй байгаа юм байх.

Жагсааптад МАХН, МҮАН гэсэн дарааллаар эрэмбэлэх яриатай ч эцэслээгүй байгаа аж. Тэгээд ч аль аль нам нь Н.Энхбаяраар эвслийн жагсаалтыг  тэргүүлүүлнэ гэдэгт санап нэгдсэн гэнэ. Эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт байгаа хүнээр, дээр нь бас шүүхэд яллагдагчаар татагдчихсан байгаа хүнд ийм боломж байхгүй гэж олон хүн үзэж буй ч хуулийн бас нэг цоорхой нь энэ боломжийг  түүнд  олгож  болох гэнэ. Сонгуульд нэр дэвшигчийн тухай Сонгуулийн шинэ хуулийн 6.4- т “Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, эсхүл хорих газар ял эдэлж байгаа иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй” хэмээсэн байгаа. Тиймээс энэ сарьш 25-нөөс өмнө шүүхээр түүний хэргийг таслаад ялын тогтоол уншчихдаггүй л юм бол Н.Энхбаяр намынхаа жагсаалтаар сонгуульд нэр дэвших эрх нь нээлттэй.

             ХОНГИЛЫН ҮЗҮҮРТ ТАГ ХАРАНХУЙ БУЮУ ЖИЖИГ НАМУУД

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд, оролцох 11 намаас гуравт нь, хоер эвслээс нэгд нь боломж олдож, үлдсэн олон жижиг намуудын хувьд яг үнэндээ хонгилын үзүүр таг харанхуй байна.  Аз болж хуулиар заасан таван хувийн босго давлаа ч жагсаалтад тэргүүлсэн ганц нэгхэн хувьд л боломж олдож мэднэ. Түүнээс бусад нь намын  жагсаалтад нэр орсон гэдэг зүйл намтартаа бичих төдийхөн дурсамжтай л хоцрох нь тодорхой.Тэгээд ч зарим нэгийнх нь нэрийг сонгогчид ч дуулаагүй байх нь бий. Арай танил гэвэл “Эрэл”-ийн Эрдэнэбатын “эх орон” намыг хэлж болох байх. Хэдийгээр 2004 оны сонгуулиар АН-тай эвсэл болж овоо хэдэн суудалтай болж чадсан ч тун удалгүй Х.Баттулга, Д.Эрдэнэбүрэн, С.Отгонбаяр, Ц.Батаа гэхчилэн нэг  нэгээрээ цуварч гарсаар Б.Эрдэнэбат дарга нь Д.Цэрэнбалжир, Ц.Жаргал гэж хоёрхон гишүүнтэй үлдэж байв. Гэхдээ одоо бол түүнд Байгаль орчны сайд асан И.Эрдэнэбаатар нарын гарын  арван хуруу ч олдох тоотой хүн үнэнч үлдсэн. Тэгээд ч 2008 оны сонгуулиас хойш Монголд ийм нам байгаа эсэх нь тодорхойгүй байсан учраас энэ удаа босго даван орж ирж Их хурлын  гишүүнтэй болно гэдэг юу л бол. Хамуг Монголын  хөдөлмөрийн намд ердөө хоёр хүн байгаа. Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ. Энэ хоёр БНН-тай буюу “Буян” Жагаатай эвсэл болсон. Гэвч энэ эвсэлд нэрлэсэн гурваас өөр хүн харагдахгүй байна.

Иргэний хөдөлгөөний намыг Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров гэж дарга нар нь хаяад явснаас хойш үнэнчээр бууриа сахьсан нь Н.Даваа. “Анод” банкны хөрөнгөөр сонгуульдсан түүнд С.Сүхжаргалмаа, Ж.3анаа гэсэн хүүхнүүд хань болж байгаа. Энэ утгаараа нэр дэвшигчдийнх нь 90 хувь эмэгтэйчүүд байх юм гэсэн. МУНН-д ч тэднээс дээрдэх зүйл үгүй л болов уу. “X-LT”-гийн Б.Батболдын  хань бараа, хамжаа дэмжээ гэж олонд танигдсан хүн нэрлээч гэсэн ч санаанд орох юм алга.

МСДН-д мөн хэн байгаа нь мэдэгдэхгүй. Дарга  А.Ганбаатар нь Элчин сайд болоод явчихсан. Ардчилсан социалист хөдөлгөөний гэгддэг хүмүүс энэ намд харьяалагдах учиртай гэдэг ч амьдрал дээр арав хүрэхгүй хүн л тойроод МСДН болж “наадцаг” гэвэл хатуудсан зүйрлэл болохгүй л болов уу. Гэхдээ эд Эрх чөлөөг хэрэгжүүлэгч гэх С.Төмөрсүх гэж ганц хүнтэй намаас илүү л дээ. Монголын хөгжлийн хөтөлбөр нам гэж 2007 онд байгуулагдсан Н.Зууннаст гэж даргатай, 933 гишүүнтэй, Эх орончдын  нэгдсэн нам гэж 2012 онд байгуулагдсан 2150 гишүүнтэй, Г.Ганбат гэж даргатай гэсэн мэдээллийг интернэтээс хайж оллоо. Нэгэнт сонгуульд оролцохоор батламжаа гардсан болохоор эдгээр нам нэг биш нэжгээд хүнийг сонгуульд сойх биз. Гэвч ялалтын марш ядаж нэг хүн дээрээ эгшиглүүлж чадна гэдэг жинхэнэ утгаараа хав харанхуй хонгилоор бүдчихтэй л адил юм байна.

Н.Сарангэрэл

Эх сурвалж: Өдрийн шуудан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top