Д.Тэрбишдагва гишүүнийг хорлох ажиллагааг явуулжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 06 сарын 26

 

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдэд үл таних хүмүүс дугтуйтай зүйлийг олноор нь тарааж эхэлжээ. Тус дугтуйн дотор нь Д.Тэрбишдагва гишүүний танилцуулга, урилга болон 20,000 төгрөгийг хийсэн байжээ. Сонгинохайрхан дүүрэгтээ хийсэн ажилтай хэлэх үгтэй, тус дүүргээс сонгогдон гарах хамгийн өндөр магадлалтай  Д.Тэрбишдагва гишүүний нэрээр мөнгө тарааж, нэрийг нь татуулах гэсэн явуургүй ажлыг өрсөлдөгч намынхан нь хийж байна хэмээн үзэж байгаа юм. Иймд тус хэргийг дүүргийн сонгуулийн хэсэг, эрүүгийн цагдаагийн газар, ТЕГ-т  мэдэгдэж хэн энэ ажлыг зохион байгуулж байгааг илрүүлэхээр ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top