Нэгэн цагт МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголчууд аа, олуулаа болцгооё” хэмээн уриалж байсныг уншигч та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл энэ уриа Өвөрмонголд цууриатсан аж. Өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд Өвөрмонголчуудын “Олуулаа” дугуйлангаас мэдээлэл хийлээ.
Хилийн чанадад амьдарч байгаа Монголчуудаа төлөөлж уг хурлыг хийж байгаа хэмээн Токиогийн гадаад судлалын их сургуулийн доктор н.Төгс, ШУА-ийн эртний түүх судлалын тасгийн дарга ph.доктор н.Пунцаг, “Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг” Нью-Ойркт төвтэй ТББ-ын зөвлөх Ч.Мөнхбаяр, Соёл эрдэм дээд сургуулийн захирал У.Соёлт, Монгол-Америкийн соёлын сангийн удирдах зөвлөлийн тэргүүн Ч.Энхээ, ЭМШУИС-д олон жил багшилсан н.Өлзийбаяр нар мэдэгдсэн юм. Тухайлбал БНХАУ-ын хилийн чанадад зургаан сая Өвөрмонгол хүн амьдардаг байна. Өвөрмонголчууд ар Монголыг үргэлж нутгаа гэж бодон, амьдрахыг хүсдэг ажээ. Хэрэв Монголчууд олон болвол төрөл бүрийн хүндрэл үүсэхгүй, харин ч эрс өөрчлөлт гарна гэсэн юм. Уг Өвөрмонголчуудын “Олуулаа” дугуйлан энэ оны нэгдүгээр сард байгуулагдан, ар Монголд суугаа Өвөрмонголчууд цаашид амьдарч, иргэн болох хүсэлтээ илэрхийлэн гарын үсэг цуглуулж, өдгөө Ерөнхийлөгчид өргөн барих гэж байгаа аж. Тэдний цаана мөн ар монголдоо амьдрах хүсэлтэй маш олон Өвөрмонгол иргэн байдаг гэв. Өөрөөр хэлбэл “Олуулаа” бодлого алс хэтийн төлөвтэй, Монгол улсдаа ажиллаж амьдрах боломжийг нь нээн өгч, хүний эрхийг чөлөөтэй, сонголттой болгож байгаа бодлого хэмээн тэмдэглэн хэлээд буй. БНХАУ хүртэл уугуул иргэдээ нутагшуулах хязгаарлагдмал бодлоготой байдаг аж. Үр хүүхэд гэр бүлийнх нь хамтаар иргэн болгох юм бол “Олуулаа” бодлого хэрэгжиж эхлэх юм. Хөгшин болсон эмээ өглөө бүр ар Монголын зүг өргөдөг гэнэ. Учир нь хэзээ нэг өдөр биднийг биш ч үр хүүхэд минь Монголдоо очоосой, ирж авна гэж сүүн цацал өргөж байсан тухай ярьж байв.
Ингээд Соёл эрдэм дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал У.Соёлтоос цөөн зүйл тодрууллаа.
-“Олуулаа” дугуйланд зөвхөн Өвөрмонголд байгаа монгол ястанууд нэгдэж байгаа хэрэг үү. Манай улсаас дэлхий дахинаа тархан суурьшсан маш олон монгол байдаг. Тэдний талаар судлаж үзэв үү?
-Монгол улсад байдаг бүхий л ястан Өвөрмонголд байдаг. Тухайлбал, дөрвөд, буриад, ойрд, торгууд, халх, барга гэх мэтчилэн. Бид бол зөвхөн хоёр сая биш. Тухайн үеийн нийгмийн хөгжлөөс болж тарж, бутарсан юм шүү дээ. Харин 17-р зуунаас бид үл ойлголцон том гүрнүүдэд ашиглуулсан. Өнөөдөр бид сэрж, мэдэх цаг болсон. Ардчилал үнэн байдлыг хэлэх эрхтэй шүү дээ. Өмнө нь бидэнд ингэж хэлэх боломж байгаагүй. Сэтгэл байвч хэлээ мэддэггүй байв. Хэрэв боломжтой бол Монголд очъё гэж ярьдаг. Ингэж ярих боломж олгосон ардчилсан нийгэмдээ баярлалаа гэж хэлье.
-Ар Монголдоо нэгдлээ гэхэд Монгол цэвэр цус алдагдсан байх талтай шүү дээ. Та бүгд энэ тал дээр бодолцож үзэв үү?
-Монгол цэвэр цус гэдэг өрөөсгөл ойлголт. Монгол хүмүүс хамгийн содон мэргэн гэдэг. Энэ бол зөвхөн цэвэр цусанд байдаггүй. Генийн талаас ийм юм байж болшгүй. Хамгийн гол нь монгол гэсэн сэтгэл, соёл байна уу гэдэг чухал.
-Цаашид монголчуудыг нэгтгэхийн тулд ямар ажлууд хийх вэ?
-Хамгийн эхлээд зөвөөр ойлгох нь чухал гэж бодож байгаа. Тэдэнд орчин байдаггүй учраас монгол хэл, соёлоосоо хоцорч байна. Монголдоо ирвэл энэ байдал үгүй болно шүү дээ.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )