Өчигдөр Гватемальд 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Одоогоор хор уршгийн талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байна. Харин Сан-Маркосын районд хана нурахад даруулсан эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ.
Газрын доорх түлхэлтийн хүч Мексикийн хилийн дэргэдэх Чамперикогоос баруун зүгт 24 километрт, газар хөдлөлтийн голомт гүндээ 29 км байсан хэмээн АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ.
Дашрамд дурдахад, 5 хоногийн өмнө Гватемальд газар хөдөлж, 52 хүн амь үрэгдэн, 200 гаруй хүн бэртэж гэмтэн, 8 мянга гаруй барилга байшин нурж сүйрсэн билээ.
Жич: Гватемал, албан ёсоор Гватемалын Бүгд Найрамдах Улс (исп. República de Guatemala, reˈpuβlika ðe ɣwateˈmala) нь хойд, баруун талаараа Мексик, баруун хойд талаараа Белиз, зүүн өмнөд талаараа Гондурас, Сальвадор улстай, баруун өмнөд талаараа Номхон далай, мөн зүүн өмнө талаараа Карибын тэнгистэй хиллэдэг, Төв Америкийн улс юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )