Бяцхан хүүхдийн сахилгагүйтлээс болж нисдэг тэрэг сүйрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын Үндэсний хороо 2010 онд сүйрсэн нисдэг тэрэгний шалтгааныг мөрдөн шалгаж дуусчээ.  Associated Press агентлаг мэдээлснээр, хоёрдугаар нисэгчийн суудал дээр тэрбумтны өвөр дээрээ суулгаж явсан таван настай охиноос болж нисдэг тэрэг сүйрсэн аж.

Охин хөлөөрөө нислэгийг жолоодох самбарыг өшиглөсний улмаас нисдэг тэрэг унажээ. Хөлгийн бүхээгт таван хүн явсан аж: 64 настай тэрбумтан, бизнесмен Томас Дж. Стюарт (Thomas J. Stewart), түүний охин Сидни, 40 настай эхнэр Мадена, 38 настай дүү Маланг Абудула, Стюартын өмчлөлийн Services Group of America компанийн нисэгч, 63 настай Рик Мортон нар бүгд амь үрэгдсэн байна.

Осол 2010 оны хоёрдугаар сарын 14-нд болсон аж. Тэд гэр бүлээрээ Аризонын хойд зүгт байдаг эдлэн газраасаа Финиксийн ойролцоох Скоттсдейл дэх гэр рүүгээ явж байжээ.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top