77 хүний амь насыг бүрэлгэсэн норвегийн алан хядагч Андерс Брейвик өөрийн ял эдэлж буй Ила шоронгийн хангамжийн талаар ахин гомдол гаргасан байна. Энэ удаа тэрээр шоронгоос өгч буй кофе халуун биш, цөцгийн тос нь порц багатай, чийгшүүлэгч крем бас хүрэлцэхгүй байна хэмээн гомдол гаргажээ.
Эрх баригчдад өгөх шаардлагаа “норвегийн бууч” 27 хуудас дүүрэн сийрүүлсэн аж.
Дашрамд дурдахад, өөрийн хийсэн хэргийн төлөө 21 жилийн ял авсан Брейвик өөрийн дурдатгал номыг бичих төлөвлөгөөтэй байгаа ба шоронгоос өгсөн үзгийг голж байгаад саяхан нөүтбүүк авсан билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )