Брэд Питт-Анжелина Жоли, Женнифер Энистон-Жастин Теру нар өөрсдийн хуримын талаар албан ёсоор зарлахгүй байгаа шалтгаан нь тодорхой болжээ.
Энистон Жорж Клунийг хуримандаа уриад түүнээс хариу хүлээж байгаа аж. Мөн Брэд Питт өөрийн найзыг Анжелина Жолитой хийх хуримын ёслолд нь хүрэлцэн ирэхийг урьжээ. Ингээд Клуни амар бус сонголт хийх хэрэгтэй болсон байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Питт, Энистон хоёр Холливудын алдарт гоонь эрийг тал талаас нь булаацалдаж байгаа аж. “Тэд Клунийг яг л жаахан хүүхдүүд шиг булаацалдаж байна. Харин Жоржийн хувьд хэнийх нь ч хуриманд очихгүй бол бүр таатай байхаар гэнэ. Учир нь тэрээр гэр бүлийн институтэд огт итгэдэггүй ба хуримын ёслолыг шал уйтгартай зүйл хэмээн тооцдог ажээ”.
Брэд Питт, Женнифер Энистон нарыг нэг гэр бүл байхад\2000-2005 онд\ Жорж Клуни тэдний найз байжээ. Клуни Питтэй хамт "Оушены 12" кинонд тоглож байхдаа дотно найзалж эхэлсэн бол, Энистонтой “Найзууд” цувралын нэг ангид хамт зураг авахуулж байхдаа найзууд болсон аж. Тэрээр Питт, Энистон нарыг салснаас хойш ч найзууд хэвээр байж, тус тусад нь харилцдаг болсон байна. Одоо түүний өмнө хэн нэгийг нь сонгох, эсвэл хэнтэй нь ч муудахгүйн тулд хоёулангийх нь хуриманд очихгүй байх зам байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )