Египетийн нийслэлд 300 нярай хүүхдийг наймаалсан таван гэмт этгээдийг баривчилсан байна.
Энэхүү бүлэглэл дотор орон нутгийн эмнэлгийн ерөнхий эмч, хоёр сувилагч оролцжээ. Тэд нярай тус бүрийг 570 орчим америк доллараар зардаг байжээ.
Энэхүү үйлдэл нь сүүлийн гурван жил мэдэгдэхгүй үргэлжилсэн ба худалдан авагчид нь үргүйдлээр шаналсан гэр бүлийн хосууд байсан аж. Тэдний иймэрхүү үйлдэл хийх болсон шалтгаан нь арабын энэхүү оронд хүүхэд үрчлэхийг хориглодогтой холбоотой юм байна.
Гэмт этгээдүүд хүүхдүүдийг хэн хандсан хүнээс бус, аборт хийлгэх хугацаа нь хэтэрсэн, хүүхдээ авах хүсэлгүй хүүхнүүдээс авдаг байжээ. Тэд тухайн бүсгүйчүүдэд кесерово хагалгаа хийн хүүхдийг авч, цааш нь дамлан зардаг байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )