1994 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн байгалийн гайхамшигт тогтоц бүхий Ха лонг буланг байгалийн гоо сайхны илэрхийлэл болсон үндэсний шүтээн гэж олон нийтэд зарлажээ.
Ха лонг гэдэг нь "Descending Dragon Bay" буюу "Далайд заларсан луу" гэсэн утгатай, хэлбэр дүрс, хэмжээгээрээ өөр өөр 1960 ширхэг том жижиг арлуудаас тогтох бөгөөд нийт 1,553 км2 талбайг эзлэнэ. Эдгээр арлууд нь 20 сая жилийн турш тропикийн чийглэг уур амьсгалын нөлөөгөөр тогтсон олон том, жижиг шохойн чулуун агуйнуудтай. Вьетнамд ирсэн хүн бүр Ха лонг буланг заавал зорьдог бичигдээгүй хуультай гэнэ. "Чуа Мот Кот" хэмээх буддын сүм бол Вьетнамын нэрийн хуудас болсон 1000 гаруй жилийн түүхтэй усан дээрх 1,25м диаметртэй ганц чулуун багана дээр барьсан хачирхалтай сүм юм. Ингэттулга ХХК 11 сарын 27-нд 4 шөнө 5 өдөртэй Вьетнам орноор хийх шууд нислэгтэй хямд аялалд урьж байна . Утас: 322250, 70122250, 94119938, 99119938.
Вьетнамд аялахад хамгийн тохиромжтой үе нь 11-4 сар байдаг гэнэ шүү.
Сэтгэгдэл ( 0 )