Эхнэрээ царай муутай охин төрүүллээ хэмээн шүүхэд өгчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 12

Хятадад 34 настай Чжан Фенг эхнэрээ муухай царайтай хүүхэд төрүүллээ хэмээн шүүхэд өгсөн байна.

Шинэ төрсөн охиноо анх хараад Чжан Фенг шооконд орсон аж. Тэрээр үнэн царай муутай “матар” байсан бөгөөд ээж, аавынхаа хэнтэй нь ч огт адилгүй байжээ. Чжан Фенг ч эхнэрээ өөр хүнээс хүүхэд төрүүллээ хэмээн сэрдэж эхэлсэн байна. Ингээд баталгаажуулахын тулд генетикийн шинжилгээ хийлгэтэл охин өөрийнх нь мөн болох нь тогтоогджээ.

Харин түүний уйгагүй шургуу шалгаасны эцэст эхнэр нь үнэн учраа хэлсэн аж. Тэрээр түүнтэй гэрлэхээс нилээн өмнө 100 мянган доллараар гоо сайхны мэс засал хийлгэж одоогийн үзэмжээ олж авсан юм байж.

Охиных нь үзэмжгүй царайны шалтгаан тодорхой болонгуут Чжан Фенг эхнэрээсээ салах өргөдөл гарган, өөрийг нь хууран мэхлэх замаар гэрлэсэн хэмээн эхнэрээ буруутган 120 мянган долларын сэтгэл санааны нөхөн төлбөр нэхэмжлэн шүүхэд хандсан байна. Шүүх ч түүний нэхэмжлэлийг батламжилсан аж. Учир нь, түүний эхнэр гоо сайхны хагалгаанаас өмнөх бүх гэрэл зургаа устган, өөрийн байгалиас заяасан үнэн дүр төрхөө нууж чадсан ба харин ганцхан ширхэг зураг хагалгаа хийлгэсэн эмнэлгийн архивт үлдсэн нь шүүхийн нотлох баримт болсон байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top