Чили улсын төв хэсэгт буюу нийслэл Сантьяго хотоос хойд зүгт 6,1 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.
АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газрын доорх түлхэлтийн гол хүч Кокимбо боомтын хотоос 89 км зайд туссан ба газар хөдлөлтийн голомт гүндээ 62 км орчим байсан аж.
Хор уршгийн талаар одоогоор хараахан тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, 2010 оны хоёрдугаар сард Чили улсад 8,8 баллын хүчтэй газар хөдлөлт тохиолдон, 525 хүн амь үрэгдэж, 30 тэрбум долларын гарз хохирол амсаж байсан билээ.
Жич: Чили (исп. Chile), албан ёсоор Чилийн Бүгд Найрамдах Улс (исп. República de Chile). Өмнөд Америкт орших ба Аргентин, Боливи, Перу улсуудтай хиллэдэг. 17 орчим сая хүн амтай, Ерөнхийлөгчийн засаглалтай Бүгд найрамдах улс. Албан ёсны хэл-Испани.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )