Парис хотод шоколадан ой бий болсон аж. Алдартай шоколад үйлдвэрлэгч Патрик Рожер маш амттай асар том мод “ургуулжээ”.
Энэхүү аварга, амттайхан архитектурын бүтээл нь таван тонн гаруй жинтэй, өндрөөрөө гурван давхар байшинтай тэнцэхүйц ба шоколадаас өөр ямар ч материал оролцоогүй аж.
Амттан үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээлээ олонд толилуулахаар тавьжээ. Асар том үзвэрийн шилэн хорго дотор аварга амттаныг тойроод ширэнгэн ойн шоколадан амьтад байгаа гэнэ. Эдгээр мастерууд “Сармагчингуудын ертөнц” киноны хэсгээс дүрслэхийг хүссэн байна.
Дашрамд дурдахад, энэ нь Рожерийн иймэрхүү төрлийн анхны бүтээл биш аж. Тэрээр 2009 онд Берлиний ханыг нураасны 20 жилийн ойд зориулан 15 метр өндөртэй шоколадан баримлыг бүтээж байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )