Канад, Францын эрдэмтэд “ганцаардмал”, “орон гэргүй” хэмээн нэрлэгдсэн нэгэн шинэ гаригийг илрүүлсэн байна. Энэхүү гариг нь оддыг тойрон эргэлдэхгүй, харин сансрын уудам орон зайд чөлөөтэй хөвж яваа аж.
Одон орон судлаачид түүний талаар эртнээс таамаглан, бүтэн 10 жилийн турш эрж хайсан байна. Бархасбадь гаригаас долоо дахин хүнд жинтэй энэхүү огторгуйн биетийг хайна гэдэг өтгөн өвсөн дотроос зүү эрэхтэй адил байсан хэмээн эрдэмтэд ярьж байна.
Энэхүү “орон гэргүй” гаригийн нас ойролцоогоор 50-120 сая жил буюу өөрөөр хэлбэл маш залуухан гариг бөгөөд түүний температур Цельсийн 400 градус орчим аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )