Өчигдөр Шинэ Зеландын Фаруэлл тохойн эрэг дээр 28 дельфин шидэгдсэн байна.
Харамсалтай нь, тэдний амийг аварч чадаагүй аж. Аврах албаны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, тэднийг очихоос өмнө 12 дельфин үхсэн байсан ба үлдсэн 16-г нь үхлийн аймшигт зовуурь шаналлаас салгахын тулд амийг нь егүүтгэх хэрэгтэй болсон байна.
Өмнөд арлын хойд төгсгөлд байрлах Фаруэлл тохой болон бусад булан тохойн эрэг дагуу газруудыг аврах албаны ажилтнууд болон олон тооны сайн дурынхан ажиглаж байна хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ.
Дельфинүүд ихэвчлэн арваннэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд эдгээр эргүүд дээр олноор шидэгддэг юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )