Forbes сэтгүүлийн санал асуулгаар Холбооны Герман улсын канцлер Ангела Меркель дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр ахин шалгарчээ. Түүний европын хямралыг зохицуулахад гаргаж буй хичээл зүтгэлийг шинжээчид өндрөөр үнэлсэн байна.
Өнгөрсөн оны байдлаар, жагсаалтын эхний гурван лидерийн байрлал өөрчлөгдсөнгүй: “мөнгөн” байрлалыг урьдын адил АНУ-ын төрийн нарийн бичиг Хиллари Клинтон эзэлж, гуравт Бразилийн Ерөнхийлөгч Дилма Роуссефф орсон хэвээр байна.
Тэдний араас Microsoft корпорацийг үндэслэгчийн эхнэр, гэр бүлийн буяны сангийн дарга Мелинда Гейт, тавд New York Times сонины ерөнхий редактор Жилл Абрамсон нар оржээ.
ХБНГУ-ын лидер хамгийн нөлөө бүхий хатагтай нарын жагсаалтыг зургаа дахь удаагаа тэргүүлж байна. Тэрээр дөрвөн жил дараалан уг жагсаалтыг манлайлсан ба харин 2010 онд одоо долоод бичигдэж байгаа Мишель Обамагийн ард орсон аж.
Энэ жил уг жагсаалтад америкийн дуучин, жүжигчин Женнифер Лопес, буяны үйлст идэвхтэй хувь нэмэр оруулж буй Apple компанийн хамтран үндэслэгч, тэргүүлэгч асан Стив Жобсын бэлбэсэн эхнэр Лорин нар анх удаа орж байна.
Forbes-ийн жагсаалтад 28 орны бүсгүйчүүд орсон ба тэдний дундаж нас 55, хамгийн залуу нь америкийн дуучин, 26 настай Лэди Гага, хамгийн хөгшин нь Их Британийн хатан хаан, 86 настай Елизавета II нар аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )