Израилийн элит дайчид Газын зурвасын хил дээр төвлөрөн дохио хүлээж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

Израилийн явган цэргийн болон танкийн элит бригадууд Газын зурвасын хил дээр төвлөрөн палестины газар нутаг руу хийх хуурай замын ажиллагааг эхлэхэд бэлэн болжээ. Тэд зөвхөн Тель-Авиваас ирэх тушаалыг хүлээж байна.

Баасан гаригт Египетийн ерөнхий сайд Газад айлчилсантай холбоотой сөргөлдөгч хоёр тал түр зуурын эвлэрэлд хүрсэн ба тун удалгүй зочин зурвасыг орхин явж амжаагүй байхад нь палестины нутгаас пуужингууд нисэн, Израилийн нисэх буудлуудаас байлдааны онгоцууд агаарт хөөрсөн байна. Бөмбөгдөлтөнд өртөгсдийн тоо өнгөрөх өдрүүдэд хоёр дахин өсчээ.

Тель-Авив дээгүүр түгшүүрийн дохио хоёр дахь удаагаа цууриатан, айсан оршин суугчид хоргодох байр руу гүйлдэн, толгой хоргодож болох газруудад нуугдан хэвтэж байна.

Газын зүгээс Иранд үйлдвэрлэгдсэн “Фаджар-3” хэмээх 75 км зайд тусах чадалтай хоёр пуужин илгээгдсэн ба газарт хүрэхээс нь өмнө устгагч систем барьж чадсан аж. Энэ удаад 700 мянган хүн амтай томоохон хот тусгалын байнд онилогджээ.

Одоогоор хоёр талын сөргөлдөөн улам хурцадмал байдалтай хэвээр байна.

Израилийн арми өнөөдөр гэхэд 16 мянган нөөц хүчнээр ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлсэн аж. Армийн цагдаагийнхан Газын зурвасын ойр орчмын энгийн иргэдийг холдуулж байгаа нь удахгүй цэргийн ажиллагаа эхэлж магадгүйг илтгэж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top