Шорон уу? Диваажин уу?

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

Норвеги улсын хуулиар  хоригдлуудад "өгөөмөр" ханддаг бөгөөд шорон нь эрх чөлөөт амьдралаас бараг ялгаагүй ажээ. Тухайлбал 2010 онд баригдсан энэхүү "Халт" шоронгийн хоригдлууд хүсвэл хоолоо өөрсдөө хийдэг. Ингэхдээ тэд хорих ангийн дэлгүүрээр долоо хоногт нэг удаа хэсэх эрхтэй. Мөн ой мод бүхий 30 акр газраар дураараа зугаалах боломжтой. Хүсвэл ажиллаж мөнгө олно. Хянагч нар нь эмэгтэй. Хоригдлуудыг "бөөцийлдөг" болохоор эндээс оргох гэсэн тохиолдол нэг ч удаа гарч байгаагүй. Гэмт хэрэг ч гардаггүй. Хоригдлууд долоо хоногт гурван удаа гэрийнхэнтэйгээ уулзах, утсаар ярих эрх нь хүртэл нээлттэй ажээ.

Хамгийн сонирхолтой нь тус улсын хуулиар ямар ч гэмт хэрэг хийсэн бай нэг хоригдол дээд тал нь 21 хүртэл жилээр хоригдох ял л авдаг байна. Ингээд Норвегийн "диваажин"-аас ялгаагүй шоронгийн зургаас хүргэе.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top