Дэлхийн мэдээний 7 хоногийн тойм: Америкийн долоон муж АНУ-ын бүрэлдэхүүнээс гарахаар зэхэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 17

ZINDAA.MN сайт өнгөрсөн долоо хоногт  дэлхий дахинд болсон мэдээ мэдээллийн тоймыг уншигч танд хүргэж байна. Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье!

Сирийн сөрөг хүчнийхэн нэгдлээ

Сирийн босогчид Катарын нийслэл Дохад уулзалт хийн, сөрөг хүчний бүлгүүдийг нэгтгэсэн Сирийн үндэсний эвслийг байгуулсан тухай баримт бичигт гарын үсэг зурцгаалаа...

Гватемальд дахин газар хөдлөв

...Газрын доорх түлхэлтийн хүч Мексикийн хилийн дэргэдэх Чамперикогоос баруун зүгт 24 километрт, газар хөдлөлтийн голомт гүндээ 29 км байсан хэмээн АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ...

Лондон Сири улс руу довтлохоор төлөвлөж байна

...“Сири рүү хийх Их Британийн цэргийн халдлага өнөөгийн нөхцөл байдалд зайлшгүй шаардлагатай байна. Сири улс дахь хүмүүнлэгийн нөхцөл өдөр ирэх тутам улам муудсаар байгаа нь тус улс руу хязгаарлагдмал цэргийн довтолгоо хийхэд хүргэж байна” хэмээн Их Британийн хамгаалалтын албаны дарга, генерал Дэвид Ричардс мэдэгджээ...

Бяцхан хүүхдийн сахилгагүйтлээс болж нисдэг тэрэг сүйрчээ

... Associated Press агентлаг мэдээлснээр, хоёрдугаар нисэгчийн суудал дээр тэрбумтны өвөр дээрээ суулгаж явсан таван настай охиноос болж нисдэг тэрэг сүйрсэн аж...

Брейвик шоронгийн цөцгийн тос, чийгшүүлэгч кремийг голжээ

77 хүний амь насыг бүрэлгэсэн норвегийн алан хядагч Андерс Брейвик өөрийн ял эдэлж буй Ила шоронгийн хангамжийн талаар ахин гомдол гаргасан байна...

Брэд Питт, Женнифер Энистон нар Жорж Клунийг булаацалдаж байна

... Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар, Питт, Энистон хоёр Холливудын алдарт гоонь эрийг тал талаас нь булаацалдаж байгаа аж...

300 нярай хүүхдийг заржээ

... Энэхүү бүлэглэл дотор орон нутгийн эмнэлгийн ерөнхий эмч, хоёр сувилагч оролцжээ. Тэд нярай тус бүрийг 570 орчим америк доллараар зардаг байжээ...

Эхнэрээ царай муутай охин төрүүллээ хэмээн шүүхэд өгчээ

... Охиных нь үзэмжгүй царайны шалтгаан тодорхой болонгуут Чжан Фенг эхнэрээсээ салах өргөдөл гарган, өөрийг нь хууран мэхлэх замаар гэрлэсэн хэмээн эхнэрээ буруутган 120 мянган долларын сэтгэл санааны нөхөн төлбөр нэхэмжлэн шүүхэд хандсан байна...

Клинсманн Оросуудын эсрэг тоглох бүрэлдэхүүнээ зарлалаа

АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Юрген Клинсманн маргааш ОХУ-ын Краснодар хотод болох ОХУ, АНУ-ын шигшээ багийн нөхөрсөг тоглолтод оролцох 20 тоглогчийг зарлалаа...

Жеймс, Фариед долоо хоногийн шилдэг боллоо

NBA-гийн албан ёсны сайт өнгөрсөн долоо хоногийн шилдгүүдийг зарлалаа. “Дорнод” бүсийн шилдэг тоглогчоор “Майами Хит”-ийн довтлогч Леброн Жеймс, “Өрнөд”-ийн шилдгээр “Денвер Наггетс”-ийн хүчний довтлогч Кеннет Фариед нар тодров...

Монголын 11 оюутныг баривчилжээ

БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан нэр бүхий 11 монгол оюутныг баклаврын хуурамч диплом ашиглан, тус улсын их дээд сургуульд  элсэн орсон байж болзошгүй гэсэн шалтгаанаар Сөүлийн цагаачлалын алба энэ сарын 8-ны өдрөөс түр саатуулан шалгасан байна...

Олон улсын олимпын хорооны архив усанд автжээ

Өчигдөр Лозанне дэх Олон улсын олимпын хорооны албан байранд  халаалтын хоолой хагарч ус алдсанаас байрны хонгилд байсан архив усанд автжээ...

Европ даяар ажил хаялаа

... Европын 23 оронд эсэргүүцлийн жагсаал өрнөсөн ба хамгийн өргөн хүрээтэй нь Испани, Португалид болсон байна...

Америкийн долоон муж АНУ-ын бүрэлдэхүүнээс гарахаар зэхэж байна

... Одоогийн байдлаар 40 мужийн оршин суугчид салан тусгаарлах талаар хүсэлт гаргаад байгаа ба эдгээрийн 7 нь шаардагдах хэмжээний 25 мянган гарын үсэг цуглуулаад байгаа юм байна...

Обама хар шуурганд өртсөн Нью-Йоркийн районуудтай танилцлаа

... Обаматай хамт Нью-Йорк хотын захирагч Майкл Блумберг, Нью-Йорк мужийн амбан захирагч Эндрю Куомо, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын сайд Жанет Наполитано, Барилга, хот төлөвлөлтийн сайд Шон Донован, Нью-Йорк мужийн сенатын төлөөлөгчид Чарльз Шумер, Кирстен Жиллибренд нар тус районуудаар тойрч танилцсан байна...

Эрдэмтэд “орон гэргүй” гариг нээжээ

... Энэхүү гариг нь оддыг тойрон эргэлдэхгүй, харин сансрын уудам орон зайд чөлөөтэй хөвж яваа аж...

Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалт гарлаа

... ХБНГУ-ын лидер хамгийн нөлөө бүхий хатагтай нарын жагсаалтыг зургаа дахь удаагаа тэргүүлж байна. Тэрээр дөрвөн жил дараалан уг жагсаалтыг манлайлсан ба харин 2010 онд одоо долоод бичигдэж байгаа Мишель Обамагийн ард орсон аж...

Олон дельфин амиа алджээ

... Дельфинүүд ихэвчлэн арваннэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд эдгээр эргүүд дээр олноор шидэгддэг юм байна.

Израиль Газын зурвасыг бөмбөгдлөө

... Энэхүү агаарын цохилтууд нь сөрөг талынхны хөөргөсөн алсын тусгалт пуужингийн хариу юм байна…


Бэлтгэсэн Д.Мягмарсүрэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top