Пуужин орон сууцны барилгад тусчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 18

Палестины дайчид Газын зурвасаас Өмнөд Израилийн нутаг дэвсгэр рүү пуужин харвасаар байгаа билээ. Эдгээрийн нэг нь Ашкелон хотын дөрвөн давхар орон сууцны барилгад шууд тусан нураасан байна.

Нүдээр үзэгсдийн өгүүлж буйгаар, уг пуужин байшингийн дээврийг цөм татан, хоёрдугаар давхар хүртэл буулгаж хаясан аж. Одоогоор аврагчид нуранги доороос бэртэж гэмтэгсдийг хайж байгаа ба хараахан тодорхой мэдээлэл орж ирээгүй байна.

Хоёр дахь пуужин байрны гадаа тавиастай байсан машинууд дээр тусан нилээн хэдэн машиныг үгүй хийжээ. Дараагийн пуужинг тусахаас нь өмнө Ашкелоны дэргэд барьж чадсан аж.

Газын зурвастай ойролцоо суурингийн хичээл сургууль хаагдсан байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top