Хамгийн хамгийнаас...

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Хамгийн хурдан марк наагч /шуудангийн/ 

Лондонгийн иргэн Дайана Шир таван минутанд дугтуйн дээр 225 шуудангийн марк наажээ. Хэрвээ тэдгээр маркийн дугтуйны дээд булангийн хэсэгт зөв наасан бол түүний амжилт шууд “Гиннесс”-ийн номонд бичигдэх байсан юм. 

Хамгийн хурдан кочегар 

1995.04.17-ны өдөр Австралийн Виктория мужийн Уонтагги хотод Уэйн Миллэр гэх эр 26.59 секундэд вагонд 508 кг нүүрс ачжээ. 

Хамгийн хурдан цонх угаагч 

1999 онд Терри Берроуз /Их Британи/ есөн литр усаар нийт 114.3 см2 талбай бүхий гурван оффисийн цонхыг ердөө нэг минутанд угаажээ. 

Хамгийн хурдтай бөмбөрчин 

Рори Блэкуэлл 1995 онд 16.2 секундэд 400 ширхэг бөмбөр тоглосон амжилт тогтоожээ. 

Хамгийн хурдан бичээч 

Стелла Пажунас /АНУ/ 1991 онд “Ай-Би-Эм”-ийн бичгийн машин дээр нэг минутанд 216 үсэг бичсэн бол Григорий Аракелян /АНУ/ компьютерын гараар нэг минутанд 158 үг “шивсэн” байна. Тэрээр ердөө хоёрхон алдаа гаргажээ. 

Лууван арилгагч 

1980 онд Америкийн иргэн Алан Сэйнт гэгч 22.67 кг лууванг 3 мин 18 секундэд арилгажээ. 

 

Р.Слава

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top