Дэлхийн шилдэг кино \цуврал\: Харанхуйн хvлэг баатар

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

The Dark Knight

Төрөл: триллер

Найруулагч: Кристофер Нолан

Продюсер: Эмма Томас, Charles Roven, Larry J. Franco

Гол дvрд: Кристиан Бэйл, Гэри Олдман, Аарон Экхарт, Майкл Кейн, Хит Леджер, Мэгги Джилленхал, Морган Фримэн

Зураглаач: Вэйли Пфистер

Хөгжмийн зохиолч: Ханс Циммер, Жеймс Ньютон Ховард

Төсөв: 185 сая

Он: 2008

“Харанхуйн хvлэг баатар” нь найруулагч Кристофер Ноланы хувьд Кристиан Бейл, Майкл Кейн нарыг оролцуулсан “Бэтмэн”-ий хоёр дахь адал явдал юм. Ноланы өмнөх блокбастер “Бэтмэн: Эхлэл” хэмээх цуврал нь 2008.07.18-нд нээлтээ хийсэн.

Дvрvvдэд:  

•           Кристиан Бэйл — Брюс Уэйн / Бэтмен

•           Хит Леджер — Алиалагч

•           Гэри Олдман — дэслэгч Джим Гордон

•           Мэгги Джиленхалл — Рэйчел Доуз

•           Аарон Экхарт —

•           Майкл Кейн —Альфред

•           Морган Фриман — Луциус Фокс

•           Киллиан Мёрфи — Пугало

Шагнал:

Оскар 2009: “Шилдэг эрэгтэй туслах дvр” /Хит Лежер/, “шилдэг дууны эвлvvлэг”

Алтан бөмбөрцөг: “Шилдэг эрэгтэй туслах дvр” /Хит Лежер/

Амжилт:

-Кино нь Канад болон Америкийн 4366 кино театрт нэгэн зэрэг гарснаараа “Карибын тэнгисийн дээрэмчин”-ий тогтоогоод байсан амжилтыг эвдсэн.

-Прокатаас анхны өдрөө л 67.165.092 ам.долларын ашиг олсон. Vvгээрээ “Хvн аалз 3”-ын амжилтыг мөн эвдсэн.

-Нэгхэн долоо хоногийн дотор 158.411.483 ам.доллар олсон. Өмнөх амжилтын эзнээс долоон саяар их.

-Сvvлийн нэг сарын туршид Америкийн хамгийн орлоготой кино болоод байгаа.

-Одоогоор бvх олсон орлого нь 1.001.082.160 доллар болоод байгаа бөгөөд бvх цагийн хамгийн орлоготой кино жагсаалтын дөрөвт бичигдэж байгаа юм.

Сонирхолтой баримтууд:

-Хит Лежер алиалагчийн дvрд тоглохын тулд Николь Кидмантай хамт “Австрали” кинонд тоглохоос татгалзжээ.

-Анхны туршилтын нэр нь “Бэтмэн: Эхлэл 2” гэсэн байв.

-Нолан Мэтт Дэмонг Харви Дентагийн дvрд тоглохыг санал болгосон ч тэрээр татгалзжээ. Тvvний оронд Хью Жекман, Райан Филлипп, Лив Шрайбер, Жош Лукас нрын нэр дэвшсэн ч эцэстээ Аарон Экхартад боломж олдсон.

-Зураг авалт Чикаго, Лондон, Хон Конг, Лос-Анджелест хийгдсэн.

-Пол Беттани, Робин Уильямс, Эдриен Броуди, Лэчи Халми нар алиалагчийн дvрд тоглох саналаа ирvvлж байв.

-Хит Лежер дvрээ бvтээхийн тулд бvтэн сар зочид буудалд ганцаараа амьдарчээ. Хоолойны бэлтгэл, дvрийн зан чанартаа уусах гэж тэр.

-Тэрээр хэдийгээр 2008.01.22-нд таалал төгссөн ч тvvний тоглосон хэсгийн зургийг аваад дууссан байжээ.

-Киноны нэгэн дэлбэрэлтийн зургийг Лондонгийн Battersea Power хэмээх станцад авчээ. Чимээ  нь тэр хавийн оршин суугчдыг vнэхээр их айлгасан байна. Террорист халдлага хэмээн бодоцгоожээ.

SS.Slava

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top