Сирийн сөрөг хүчнийхнээс бүрэлдсэн Сөрөг ба хувьсгалт хүчнүүдийн Үндэсний эвсэл Францын хүчин чармайлтын ачаар “сирийн ард түмний цорын ганц төлөөлөл” болж чаджээ. Энэ тухай өнгөрөх долоо хоногт Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдсэн билээ.
Түүний араас АНУ, Персийн булан дахь арабын орнуудын хамтын ажиллагааны Зөвлөл, Итали, Турк улсууд хүлээн зөвшөөрсөн байна. Иймээс өмнө нь нууцаар хийгддэг байсан үйл ажиллагаанууд одоо ил болсон аж. Баруунаас Сирийн дайчдад зэвсэг нийлүүлэх явдал ямар ч хаалтгүй, усны урсгал мэт чөлөөтэй болжээ.
Сири ба Туркийн хоорондын харьцаа улам муудсаар байна. Улс орны хойд зүг рүү засгийн газрын долоодугаар арми очиж байгаа бөгөөд зарим эх сурвалжийн мэдээллээр курдын тохойд энэ долоо хоногт тулалдаан эхэлнэ хэмээн үзэж байна.
Аль-Кахтания суурин Сирийн хойд зүгт байдаг арабын ганц тосгон бөгөөд тэд чөлөөт армийнханд талархалтай хандаж байгаа аж. Курдууд энэ газрыг Туркийн зүгээс ирэх дайчдын нэвтрэх хаалга болчих вий хэмээн болгоомжилж байна. Иймээс тус суурины бүх хүмүүс ажил төрлөө орхин, эр эмгүй зэвсэг барьцгаан харуулд гарч байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )