Питт, Жоли нарын эрх хүүхдүүд рестораныг “нураах” дөхжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Нэгэн багавтар рестораны хамт олон Жоли-Питт нарын оддын гэр бүлийн айлчлалд ихэд баярлан, энгийн үйлчлүүлэгч нараа хүлээн авалгүй хаалгаа түр барьж, тэдэнд гүн хүндэтгэл үзүүлсэн байна.

Гэвч тун удалгүй тэдний хүүхдүүдийн зан авир рестораны ажилтнуудыг алмайруулсан аж. Ширээ дөнгөж засаж дуусаад хооллож эхэлтэл, хүүхдүүд нь ширээ дамжин гүйлдэж, зарим зүйлсийг эвдэлж сүйтгэн, хоорондоо хоол ундаараа шидэлцэн бөөн замбараагүйтэл үүсгэсэн байна. Хачирхалтай нь, оддын хос маань энэ үед огтхон ч тоохгүй, хоорондоо халуун дотно яриа өрнүүлээд суугаад байсан аж.

Хүүхдүүдийнх нь энэхүү авир юу хүссэнээ хийхийг зөвшөөрөн, тэднийг хэт их эрхлүүлдэг талаар зарим эх сурвалжууд мэдээлж байсны үнэний ортойг баталсан байна.

Тэдний гэр бүлд ойр дотно байдаг хүмүүсийн өгүүлснээр, хүүхдүүдийн хоорондын харьцаа тийм ч аятайхан биш бөгөөд бие биеэ гомдоон, элдэв хоч нэр өгч, нэг нэгийгээ тохуурхах нь элбэг аж. Ялангуяа 4 настай Вивьен Маршеллин нэгэн кинонд ээжтэйгээ хамт гүнж Аврорагийн дүрд тоглосноос хойш бусад нь атаархан өөрсдөд нь кинонд дүр олж өгөхийг аав, ээжээсээ шалгаах болсон байна.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top