1994 оны дэлхийн мисс, Болливудын од, энэтхэгчүүдийн хайртай жүжигчин Айшвария Рай хүүхэд төрүүлсний дараа хэт таргалан, удаан хугацаанд урьдын гуалиг байдалдаа орж чадахгүй байсан билээ. Тухайн үед Миранда Керр, Жизель Бундхен нар төрөөд 2-3 сарын дараа ажилдаа орчихож байхад Айшвария таргалсан хэвээр байсан нь жүжигчнийг ихэд эмзэглүүлэн, олон нийтийн өмнө бараг үзэгдэхээ больсон аж.
Харин саяхан 39 настай Айшвария Рай өөрийн талаар мэдэгдэл хийжээ. Тэрээр илт туран урьдын гоо сайхнаа эргүүлэн олж чадсан байна. Өөрийн энэхүү өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар бусадтай туршлагаа хуваалцжээ: юуны түрүүнд өдөрт их хэмжээний ус уух \8-10 стакан\, зөвхөн эрүүл хүнс хэрэглэх, тамхи татахгүй, алкоголь амсахгүй \хааяа нүүрээ сайн чанарын цагаан дарсаар арчих\ гэх мэт.
Мөн жүжигчин бүсгүй маань арьсаа залуу байлгахын тулд вандуйн гурил болон сүүний тэжээлийн маск тавьж, үсэндээ далдуу модны найрлагатай тос хэрэглэдэг аж. Тэрээр сайн нойртой байх болон эерэг өөдрөг зүйлс бодоход маш их анхаардаг байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )