Испанид эмч нар жагслаа

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Испанийн анагаахын салбарынхан эрүүл мэндийн чиглэлээр хийж буй өөрчлөлтийн эсрэг жагсаал хийжээ. Мадридад өмнө нь арван мянга гаруй хүний жагсаал болсон билээ.

Энэ удаа эмч, сувилагч, өвчтнүүдэд зарим томоохон эмнэлгүүдийг хувьчлах засгийн газрын төлөвлөгөө таалагдсангүй. Эрүүл мэндийн ажилтнууд ажлаас халагдах, цалин хөлс буурахаас болгоомжилж байгаа бол өвчтнүүд эмнэлгийн үйлчилгээний чанар муудахаас сэрэмжилж байгаа аж.

Зарим эмнэлгийн байгууллагууд хувийн секторт шилжсэний дараа үүрэг, зориулалт нь өөрчлөгдөх  тодорхой болжээ. Жишээ нь, Мадридын нэгэн сайн халдвартын эмнэлэг өндөр настнуудын асрамжийн газар болох аж.

Эрх мэдэлтнүүдийн тайлбарлаж буйгаар, эрүүлийг хамгаалахын салбарын төсвийн хомсдол 15 тэрбум еврод хүрсэн нь иймэрхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүрээд байна гэжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top