Өөрийгөө нохой гэж боддог хонь

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 19

Германы фермер Вольфганг Гренсенс маш өрөвчхөн сэтгэлтэй нэгэн аж. Тэрээр түүний нэг эм хонь нас барахад нялх хургыг нь гэртээ авчирч тэжээжээ. Тэр үед хурга төрөөд зургаан долоо хонож байсан аж. Хүн, хурга хоёрын нөхөрлөлийн түүхийг  The Huffington Post-д өгүүлсэн байна.

Фермер эр уг хургыг гэр дотроо байлган тэжээжээ. Австралийн гурван хоньч нохойтой хамт бөөр, бөөрөө нийлүүлэн амьдардаг бяцхан хурга өөрийгөө тэдэнтэй адил нохой хэмээн төсөөлдөг аж: тэдэнтэй дуртайяа тоглож наадан, хамт зугаалдаг юм байна.

Гренсенс тэжээвэр хургаа Валли хэмээн нэрлэжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top