Олон улсын чуулга уулзалт дээр майячуудын цаг тооны бичгийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Даваа гаригт Мексикийн Кинтана-Роо мужид майя-судлаач эрдэмтдийн олон улсын анхдугаар  чуулга уулзалт эхэлсэн байна. Энэ үеэр хэлэлцэх асуудлуудын нэг нь “дэлхийн төгсгөлийн хүлээлттэй” холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн түгээмэл сэдэв болоод байгаа эртний майячуудын цаг тооны бичгийн талаар аж.

Чуулга уулзалт Шкарет Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд байдаг зөвлөлтийн алдарт хэл судлаач Юрий Кнорозовын \1922-1999\ нэрэмжит судалгааны төвд зохиогдож байна.  Зөвлөлтийн судлаач эрдэмтэн анх майячуудын эртний гар бичмэлийг тайлж унших түлхүүрийг олсон аж.

Чуулганы үйл ажиллагаанд Мексик, Орос, Польш, Франц, Гватемаль улсын их сургуулиудын судлаач эрдэмтэд оролцож байна. Энэ сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх чуулганы үеэр зөвхөн майячуудын цаг тооны бичгийн талаарх илтгэлээс гадна эртний энэхүү ард түмний бичиг үсгийн талаар болон археологийн одон орон судлалын талаар илтгэлүүд сонсох аж.

  Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top