Линдсей Лохан R.E.M хамтлагийн клипэнд тогложээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Дуулиан үүсгэдгээрээ алдартай жүжигчин Линдсей Лохан R.E.M рок-хамтлагийн Collapse into Now альбомын Blue дууны клипэнд зураг авахуулсан байна. Хөгжмийн бичлэгийн найруулагчаар Лоханы мэргэжил нэгт, “127 цаг” кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-т нэр дэвшиж байсан жүжигчин Жеймс Франко ажиллажээ.

1980 онд үүсэн байгуулагдсан R.E.M рок-хамтлаг нэг жилийн өмнө үйл ажиллагаагаа зогсоосон боловч Blue дууны клип нь одоо л гарч байгаа аж. Учир нь, Франкогийн найруулсан энэхүү видео R.E.M-ийн лидер Майкл Стайпын үдэлтийн бэлэг болгон фенүүддээ зориулан хийсэн төслийн нэг хэсэг юм байна. Стайп Collapse into Now альбомоосоо тус бүр нэг дууны клип хийлгэхээр хэд хэдэн найруулагчаас хүссэн аж.

Д.Мигаа


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top