Кэтрин гүнж Ким Кардашьянтай найзлахыг хүссэнгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Телевизийн од Ким Кардашьянд Кэтрин гүнжийн стиль, зан ааль таалагдан, түүнтэй уулзаж нөхөрлөхийг мөрөөддөг тухайгаа нуудаггүй аж. Тэрээр саяхан Лондонд айлчлахдаа ханхүү Уильямын гэргийтэй уулзах хүсэлтээ Букингемийн ордонд хүргүүлсэн байна. Ингэхдээ Dorothy Perkins-тэй хамтран эгч дүү Кардашьяныхны урласан шилмэл загварын хувцсуудыг бэлэг болгон илгээсэн аж.

Харин хариу нь Кимийг гомдоожээ: Кэтрин түүнтэй уулзахаас татгалзсан төдийгүй бэлгийг нь хүлээн аваагүй байна.

Хатан хааны гэр бүлд ойр байдаг эх сурвалжийн өгүүлснээр, “эдгээр хувцас Кэтрин гүнжид огтхон ч зохихгүй! Тэгээд ч Кейт, хатан хааны хамт ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо ирвэсний өнгөтэй мини-юбка, гялгар саатай пиджак өмсөхгүй нь лавтай” гэжээ.

Д.Мигаа  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top