Шон Пенний шинэ дурлалын роман

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 20

Хагас сарын өмнө Лос-Анжелест зохиогдсон Gucci үдэшлэгийн үеэр Холливудын од Шон Пенн британийн Florence + the Machine хамтлагийн дуучин, 26 настай Флоренс Уэлчтэй танилцсан байна.

Тэд бүтэн оройжингоо бие биеэс алхам ч холдохгүй, их дотноор сээтэгнэж байсан аж.

Шон Пенн, Флоренс Уэлч нарын энэхүү роман нилээн ирээдүйтэй байж болохоор: жүжигчин эрийн хувьд сүүлийн үед загвар өмсөгч Петра Немцоватай харьцаа нь дарамттай байгаа, харин Флоренс хоёр сарын өмнө найз залуугаасаа салсан аж.

Шон Пеннийн дотны нөхдийн ярьж буйгаар, тэрээр дуучин бүсгүйтэй ахин уулзахыг үнэхээр их хүсч байгаа гэнэ.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top